Монгол Улсын Зэвсэгт хүчний болон оролцогч улсуудын бие бүрэлдэхүүний энхийг дэмжих ажиллагааны арга техникүүдэд сурган дадлагажуулах, чадавхийг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой “Хааны эрэлд 2015” сургуулилт эхэллээ.
АНУ, ОХУ, Австрали, Бангладеш, Беларус зэрэг 23 орны зэвсэгт хүчний алба хаагчид оролцож буй сургуулилт зургадугаар сарын 20-ноос Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн сургалтын төвд эхэлжээ.
Монгол Улс болон АНУ-ын зэвсэгт хүчин хамтран зохион байгуулдаг уг сургуулилт 2003 оноос хоёр орны хамтарсан сургуулилтаар эхэлсэн бөгөөд 2006 оноос өргөжин олон улсынх болжээ.
Мөн энэ сургууль нь Ази-Номхон далайэн бүс нутгийн орнуудын энхийг дэмжих чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгждэг 5 гол үйл ажиллагааны нэг болж чадсан байна.
Олон улсын сургуулийн хүрээнд батальоны түвшний команд штабын сургууль, салааны түвшний тактикийн хээрийн сургууль, барилга инженер ба эмнэлэг хүмүүнлэгийн хамтарсан ажиллагааг зохион байгуулж иржээ. Үүний зэрэгцээ олон улсын цэргийн эмч, барилгын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, туршлага солилцон, орон нутгийн ард иргэдэд хүмүүнлэгийн хамтарсан ажиллагааны хүрээнд хөдпөө орон нутаг болон Улаанбаатар хотын захын дүүргүүдэд хүн амд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг юм байна.
Ингээд “Хааны эрэлд 2015” олон улсын сургуулилтаас гэрэл зурагчин Б.Бямба-Очир/MPA авсан зургуудыг сонирхуулж байна.