Өнөөдөр Монгол Улс Үндэсний тусгаар тогтнолоо зарласны 103 жилийн ойн өдөр.
Түүхийн хуудсыг сөхвөл, 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг арванхоёрдугаар сарын 29-нд эцэс болгосон түүхэн өдөр юм. Монголчууд энэ өдөр тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаан хэмээн өргөмжилсөн билээ.
Улмаар таван яам бүхий засгийн газрыг байгуулах шийдвэрийг гаргаж, Богд хаант Монгол Улсыг албан ёсоор байгуулсан юм.
Манж Чин гүрний 200 жилийн ноёрхлыг удтал тэмцсэний хүчинд үгүй хийсэн энэ тэмцэл, ялалт нь 1921 оны Ардын хувьсгалын эхлэл, суурь нь болсон гэж түүхчид үздэг.
Тиймээс монголчуудын хувьд түүхэн чухал өдөр хэмээн үзэж, УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-ны хуулиар арванхоёрдугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгосон юм. Харин 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” хэмээн хуульчилж, орон даяар амралтын өдөр болгон тэмдэглэдэхээр болсон билээ.
Та бүхэнд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын мэндийг хүргэе.