Өнөөдөр 12 цагт “Багануурын цахилгаан станц төсөл”-ийн концессын гэрээнд талууд гарын үсэг зурна.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Монгол дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл Аж үйлдвэрийн яаманд болох гарын үсэг урах ёслолд оролцох юм.
Энэ станц ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн Багануур-Чойрын район буюу Дорноговь, Дундговь, Хэнтий аймгуудын цахилгаан ачааллын хэтийн төлвийг хангах эх үүсвэр бий болох юм. Мөн эх үүсвэрүүд бие биенээ дэмжиж ажиллах, эрчим хүчний аюулгүй, найдвартай, тогтвортой хангамж бүрдэх зэрэг давуу талтай.