Дөрөвдүгээр сарын сүүлчээр Оюутолгой ХХК болон “Эрдэнэт” үйлдвэр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Манай улсын хамгийн том зэсийн хоёр томоохон ордыг эзэмшигчид эхний ээлжинд гурван чиглэлээр хамтран ажиллах юм. Нэгдүгээрт, “Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн заводод үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжийг Оюутолгойд нийлүүлнэ. Өөрөөр хэлбэл Оюутолгойд шаардлагатай зүйлсийг захиалгаар хийх юм.
Хоёрдугаарт, “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх Шинжлэх ухаан технологийн их сургуульд Оюутолгойд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэнэ.
“Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх сувилалд мэргэжлээс шалтгаалах өвчнийг мэргэжлийн түвшинд эмчлэн сувилдаг байна. Иймд Оюутолгойн хүнд нөхцөлд ажилладаг ажилтнуудыг эрүүл мэндийн даатгалынх дагуу эмчлэх бүрэн боломжтой гэнэ.
"Эрдэнэт" үйлдвэрийн дарга Ц.Даваацэрэн "Оюутолгой орчин үеийн үйлдвэр. Тэд шинэ, дэвшилтэт технологи ашигладаг. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны маш сайн туршлагатай. Энэ тал дээр тэднээс сурах зүйл бий. Худалдаан дээр бид өрсөлдөгчид байж болох юм. Гэхдээ өрсөлдөхөөс илүү хамтрах боломжууд бидэнд байна" гэсэн юм.
"Эрдэнэт" үйлдвэрийн Засвар механикийн заводын хэлтсийн дарга Д.Мөнхсайхан “Манайх 640 ажилчинтай. Бид өнгөрсөн жилээс Оюутолгой ХХК-тай хамтран ажиллаж байна. Одоогоор тэдний 3 төрлийн захиалгыг биелүүлсэн. Үүн дотор цутгамал хуяг гэх мэт эд анги багтсан. Бид жилд 5000 орчим тонн цутгамал, 2000 тонн боловруулсан эд анги, 80-аад тонн резинэн эдлэл, 800 тонн металл хийц үйлдвэрлэдэг. Нэр төрлөөр нь яривал 10 000 орчим төрлийн сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэдгээс 3000 нэр төрлийг нь тогтмол үйлдвэрлэдэг.
2014 онд импорт орлох 144 бүтээгдэхүүнүүдийг дотооддоо үйлдвэрлэснээр 3.7 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан. Нийт 46 ААН, хувь хүмүүст сэлбэг хэрэгсэл нийлүүлжээ. Монгол Улсад уул уурхай өндөр хөгжиж байгаа тул Засвар механикийн завод цаашдаа тэдгээр үйлдвэрүүдэд сэлбэг хэрэгсэл ханган нийлүүлэгч гол компани болох юм. Мөн барилгын хийц, арматур үйлдвэрлэнэ.
Гуравдугаарт нь цутгамал эд ангийнхаа нэр төрлийг олшруулах, резинэн эд ангийн үйлдвэрлэлийн нэг жилийн хэмжээг 250 тонн болгох зорилт тавьсан. Нэг төгрөгийн бүтээгдэхүүн бүрээс нэг мөнгөний ашигтай ажилласан байна” гэж ярьсан юм.
Ийнхүү манай улсын зэсийн хамгийн том хоёр ордыг зэмшигч компаниуд хамтран ажиллаад эхэлжээ.