ОХУ-ын Жижиг дунд бизнес эрхлэгчдийн холбоо хүнсний барааны үнийн өсөлттэй хэрхэн тэмцэх санал гаргажээ.
Тус холбооны гишүүд өргөн хэрэглээний хүнсний 20 гаруй бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг хоёр сарын хугацаанд нэмэлгүйтогтоон барих саналыг Холбооны монополийн эсрэг газарт илгээсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Холбооны монополийн эсрэг газар энэ саналыг дэмжсэн гэв.
Ямар бүтээгдэхүүний үнийг тогтоон барих тогтсон жагсаалт гаргаагүй бөгөөд үүнийг сүлжээ дэлгүүрүүд өөрсдөө шийдэх юм байна.
Хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтоон барьсанаар хүнсний зах зээлийг тогтворжуулах, үнийн хэт өсөлтөөс урьдчилан сэргийлэх болно гэж үзэж байна.
Сануулахад, 2010 оны долдугаар сарын 15-нд ОХУ-ын Засгийн газраас баталсан тогтоолд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад үхэр, гахай, хонины мах, тахиа, хөлдөөсөн загас, сүү, цагаан идээ элсэн чихэр, давс, наранцэцгийн тос, цагаан будаа, гурвалжин будаа, төмс, байцаа, лууван, алим, гоймон, үр тариа, гурил, өндөг багтана гэж заасан юм.
ОХУ-ын хүнсний сүлжээ дэлгүүрүүд болох “Магнит”, “X5 Retail Group”, “Metro Cash&Carry”, “Лента”, “Ашан болон Дикси”, “O'Кей”, “Глобус”, “Билла”, “Зельгрос”, “Вестер”, “Утконос” хоёр сарын турш зарим хүнсний бүтээгдэхүүний үнийг “хөлдөөх” аянд нэгдлээ.
Тэдний энэ үйлдэл хүнсний зах зээлийг тогтворжуулах, үнийн хэт өсөлтөөс урьдчилан сэргийлнэ гэж үзэж байна.
ОХУ-д хүнсний барааны үнэ хурдацтай өсч байгаа юм. Үүнийг газрын тосны үнийн уналт, рублийн ханшны сулрал, АНУ Болон барууны орнуудын Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ зэрэгтэй холбон тайлбарладаг.
Үүнээс гадна ОХУ-ын зүгээс Украин болон Европын Холбооны гишүүн орнуудаас нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүний импортыг хориглосон нь үнэ нэмэгдэхэд нөлөөлжээ.
Эх сурвалж: ИТАР ТАСС