Засгийн газрын ээлжит хуралдаанаар 100 толгой идлэг шонхор гаргах шийдвэр гаргасан бол шонхор барих Арабуудын үйл ажиллагааг таслан зогсоох болно гэдгээ Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс мэдээллээ.
Засгийн газрын дөрөвдүгээр сарын 28-ны ээлжит хуралдаанаар тусгай зориулалтаар 2015 онд агнах агнуурын амьтны тоог тогтоох тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, 350 толгой тул загас барьж буцаан тавиулахаар, 150 толгой цагаан зээр, 300 хүртэл агнуурын шувуу агнуулахаар, гадаад оронд амьдаар гаргах идлэг шонхор шувуу 100 толгой байхаар тусгасан талаар мэдээлэл гарсан.
Идлэг шонхор шувууг 1993 оноос эхлэн Арабын орнуудад арилжааны зориулалтаар гаргаж байсан бөгөөд 2013 онд Үндэсний бахархалт шувуу болгон зарлаж арилжааны зориулалтаар гадаадад гаргахыг таван жилээр хоригложээ.
Гэвч Засгийн газраас 2013 онд 30, өнгөрсөн жил 40 толгойг бэлэглэл соёлын гэх нэрийн дор гаргаад байгаа аж.
МБОИЗ-ийн тэргүүн С.Дамдинсүрэн бэлэглэл соёлын зориулалтаар гаргах бол ихдээ 10 толгой байхад болно, энэ нэрийн дор 100 толгойг гаргах буруу гэдгийг хэлсэн юм.
Идлэг шонхорыг гаргах ажлыг УИХ-ын Катар-МОнгол, Кувейт-Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга, гишүүд, Батлан хамгаалах яамны сайд, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын мэддэг болсон гэдгийг ч тэрээр хэлсэн юм.
Мөн БОНХАЖЯамнаас 2015 онд Улсын тусгай хамгаалалтад орсон Чойрын богд ууланд 2 аргаль агнуулах шийдвэр гаргаснаа цуцлахыг шаардаж байгаа юм.
Хэрэв улсын тусгай хамгаалалттай газар агнуур хийлгэвэл гадаад анчдыг тус бүс нутагт оруулахгүй байх арга хэмжээ авах аж.
БОНХАЖЯ-аас 4-8 жилд зарим амьтдын тоо толгойг үнэлэх судалгаа хийх ёстой ч сүүлийн 4 жилд улсын хэмжээнд нэгдсэн тооллого, үнэлгээ хийгээгүй. Зөвхөн агналт хийдэг бүс нутгуудад сорцлон нөөц тогтоох ажлыг хийж байгааг тэд хэлсэн юм.