Өнгөрсөн амралтын өдрүүдээр бидний нэрлэж заншсанаар “Да Хүрээ” буюу “Техникийн зах” орж машины үнэ сонирхлоо. Үнэндээ энд Prius маркын машинаас их юм алга. Ченжүүд машинаа зүлгэн дэргэдүүр өнгөрөх хүн бүрт өөрсдийн машиныг сайшаан магтана.
Хүмүүс бэлэн мөнгөөр машин авах явдал бараг өдрийн од шиг цөөн болжээ
Хэдэн жилийн өмнөхийг бодвол энд хүн цөөн харагддаг болжээ. Магадгүй машины зар тавьдаг сайтууд их болж хүмүүс ченжээс биш хувь хүний гар дээрээс машин авах нь ихэссэнтэй холбоотой биз.
Гэхдээ хамгийн түрүүнд анзаарагдсан зүйл нь тэдний харилцаа байлаа. Анх 2009 онд би Да Хүрээ зах орж машины үнэ судалж байхад “Хаанаас яваа юм, яах гэж үнэ судлаад байна” гэх зэргээр хахир ааш гаргаж байсан бол өнгөрсөн долоо хоногт ороод гарахдаа бараг л машин авах нь холгүй болоод сэтгэл өөдрөг явсан юм.
Үнэхээр машинаа зарах гэсэн сэтгэл тэдний харилцаанаас үнэртэж байлаа. Иргэдийн дунд хамгийн эрэлттэй нь мэдээж хэрэг хос хөдөлгүүртэй Prius. Арай нэг боломжийн бэл бэнчинтэй нэгэн нь он залуу Prius 20, 30 зэрэг машиныг сонирхдог аж.
Гэхдээ хямд үнэтэй Prius 10, Probox зэрэг машинууд ч гэсэн гүйлгээ сайтай байгаа гэлээ. Наймаачдаас машины үнэ сонирхоход хэдэн хариулт өгөөд эцэст нь “Бэлнээр бол ярьж болно” гэх үг унах аж.
Учир нь хүмүүс бэлэн мөнгөөр машин авах явдал бараг өдрийн од шиг цөөн болжээ. Ихэнх нь банкны зээл авч машин лизингдэх сонирхолтой. Гэхдээ лизингээр авах бэлнээр авахын хооронд наймаачид ямар ч мөнгө унагадаггүй гэдгээ онцолж байлаа.
Жишээ нь та 10 сая төгрөгийн үнэтэй машин сонирхож түүнийгээ банкны нэг хувийн “Зээл олгох үйлчилгээний шимтгэлтэй” лизингээр авах бол наймаачны санал болгож байгаа үнэ дээр 100,000 төгрөг нэмж төлөх жишээтэй. Хэрвээ бэлэн бол тэр 100,000 төгрөгийг нэмэхгүй аж.
Харин бэлнээр тохиолдолд зуугаас таван зуун мянган төгрөгийг ярьж болно гэсэн юм. Ингээд зах дээр байгаа машинууд дундаас хамгийн их гүйлгээтэй, иргэдийн ихээр сонирхдог машинуудын үнэ өртөг, үзүүлэлтүүдийг жагсаан харуулъя.