Бүгд Найрамдах Конго улсад жолооч нар замын хөдөлгөөний дүрмийг зөрчих шиг болдог аж. Тиймээс эрх баригчид хачирхалтай арга сэдэж гар нь хөдөлж, биеэрээ эргэдэг робот төрхтэй зохицуулах гэрэл суурилуулжээ.
Үнэндээ ихэнх жолооч нар замын цагдаа нарыг хүндэлдэггүй. Харин робот бол өөр шүү дээ
Нарны эрчим хүчээр ажиллах хөнгөн цагаан биет энэ робот их том хэмжээтэй. Нийслэл Киншаса хотын хүн зон, машин техник холхисон замын дунд ийнхүү байрлуулсан нь харин тун ч үр дүнтэй байгаа аж.
Учир нь жинхэнэ цагдаатай харьцуулахад аварга том тоглоом шиг харагдах энэ робот мотоциклчдод ихээхэн таалагджээ. Таксины жолооч Поро Зидан “Үнэндээ ихэнх жолооч нар замын цагдаа нарыг хүндэлдэггүй. Харин робот бол өөр шүү дээ. Тэд роботыг хүндэлнэ” гэсэн юм.
Эрх баригчид нийслэл хотдоо ийм таван робот суурилуулсан бол анхны хоёр загвар нь зөвхөн гэрлэн дохио байсан бөгөөд 2013 онд ашиглалтад орж байжээ. Харин шууд бичлэг дамжуулах камертай биеэрээ эргэдэг шинэ загваруудыг энэ долоо хоногт суурилуулсан юм байна.
Тэр ч бүү хэл тус бүр нь 20,000 фунт стерлингийн үнэтэй энэ роботуудад “Тамуке, Муалке, Кисанга” гэж нэрлэжээ. Хамгийн гол нь мотоцикл унадаг хүмүүс хотод камер хангалтгүй байдгаас болж дүрэм зөрчөөд зугтах явдал их байдаг.
Харин шууд бичлэг дамжуулдаг эдгээр роботууд тэр хүмүүсийг бичиж аваад эрх баригчид дараа нь торгууль тавих боломжтой болно гэсэн үг юм. Түүнчлэн нутгийн өмнөд хэсэгт байрлах Катанга мужид суурилуулахаар таван шинэ робот цагдаа явуулжээ.
2007 оноос хойш хийсэн судалгаагаар энэ мужид автомашины ослоор 2276 хүн амиа алдсан бөгөөд дийлэнх хэрэг илрээгүй үлдсэн аж.