Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд өнөөдөр буюу Бурхан багшийн их дүйчин өдрөөр 05:00-14:00 цагийн хооронд дотоодын ажилтай байна.
"Иймд сүсэгтний ном айлтгалыг үдээс хойш 14:00 цагт авахаар болсныг анхаарна уу" хэмээн мэдээллээ. Дотоод ажилтай байгаа тул хийдийн хашаа руу энгийн иргэдийг оруулахгүй байна.
Харин сүсэглэн залбирахаар ирсэн олон үүнд унтууцаж хийдийн үүдэнд зогсоцгоож байна. Иргэд "Их дүйчин өдрөөр сүсэглэ гэж амраагаагүй юм уу. Бидний эрхийг зөрчиж байна" зэргээр дургүйцлээ илэрхийллээ.
Зарим нь өглөөний 08:00 цагт ирсэн ч орж чадахгүй байгаа аж.