Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан төрийн болон төрийн бус өмчийн 20 сургууль, 20 цэцэрлэгийг шалгаруулж нийт 400 сая төгрөгийн урамшууллыг олголоо.
Түүнчлэн нийслэлийн боловсролын салбарт арваас доошгүй жил тасралтгүй ажилласан, ажлын амжилт, ёс зүй, ур чадвараараа хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн есөн багшид түрээслээд өмчлөх байрны батламжийг гардуулах тухай баярын арга хэмжээний үеэр онцолсон юм.
“Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ын дагуу 2017-2019 онд нийт 45 сургууль, 47 цэцэрлэгт 709 сая төгрөгийн, 2020 онд 20 сургууль, 20 цэцэрлэгт 400 сая төгрөгийн урамшуулал олгож байсан юм.
Энэ жилээс эхлэн индексийн урамшуулал олгохын сацуу шилдэг багш, ажилтныг долоон төрөлд шалгаруулж урамшуулсан юм.
Индексийн урамшуулал нь сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулж, хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой.
Энэ жилээс эхлэн индексийн урамшуулал олгохын сацуу шилдэг багш, ажилтныг долоон төрөлд шалгаруулж урамшуулсан юм. Үүний дагуу нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс “Бүтээлч багш”, “Оюуныг тэтгэгч багш”, “Шилдэг сургалтын менежер”, “Шилдэг арга зүйч”, “Шилдэг нийгмийн ажилтан”, “Зөвлөгч багш”, “Судлаач багш”-ыг шалгаруулж зөөврийн компьютер болон нэг сая төгрөгөөр урамшуулав.