Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг энэ сарын 4-нөөс 11-ний өдрүүдэд Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.
Тус хөдөлгөөнд ХХЕГ-ын удирдлага, бие бүрэлдэхүүн Хан-Уул дүүргийн “Ногоон хэрэм” мод үржүүлгийн талбайд 200 орчим мод тарилаа. ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн нэг тэрбум мод үндэсний хөдөлгөөнд хилчид манлайлан оролцохоо илэрхийлж, ард иргэдийг идэвхтэй оролцохийг уриаллаа.
Хилийн анги, салбарууд жил бүр мод тарьдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд хил хамгаалах байгууллагын хувьд 5000 орчим модны суулгац тариалаад байна. Цаашид Хил хамгаалах байгууллага 2021-2023 оны хооронд нийт зургаан сая мод тарих төлөвлөгөөг гарган ажиллаад байгаа юм.
Ингэхдээ говь хээрийн бүсийн анги, салбарыг цэцэрлэгт хүрээлэн байгуулах, хил орчмын булаг шандыг даган ногоон төгөл байгуулах зэрэг ажлыг 10 жилийн хугацаанд хийхээр төлөвлөжээ. Үүнээс гадна мэргэжлийн агронамчийн тоог нэмэгдүүлж, ургуулах тал дээр анхаарч ажиллахыг удирдлагын зүгээс онцоллоо.