2021 оны зургаадугаар сарын 6-ны мэдээг дахин нийтлэв
Шатаж байгаа гэрийнхээ дэргэд инээмсэглэн зогсох бяцхан охины зураг NFT хэлбэрээр 500 мянган ам.долларын үнэ хүрэхэд дэлхий даяараа гайхаж байлаа.
2005 онд дөрвөн настайдаа авхуулсан уг зураг дээрх охин Зое Рот зураг нь ийнхүү өндөр үнэ хүрнэ гэж бодоогүй боловч цаашид зургийнхаа эзэн нь гэх эрхгүй болсон.
Үүнээс гадна маш олон уран бүтээлчид өөрсдийн зурсан болон камерын дуранд буулгасан зургуудаа NFT болгон зарж эхэлснээр Биткойн анх гарч ирсэн шиг "их тэсрэлт" болж байна.
Тэгвэл NFT гэж юу вэ?
Энэ бол "Non-fungible token". "Token" гэдэг нь аливаа зүйлийн баримт, чанарыг илтгэх нүдэнд үзэгдэхүйц, бодит пайз, хасаа, тэмдэгт, шошго юм. Гэхдээ энэ тохиолдолд уг token нь дижитал хэлбэрт шилжсэнээс гадна дахин давтагдашгүй шинж чанартай.
Тодруулбал
- Байшин барилга, жаазтай уран зураг зэрэг нь "Дахин давтагдашгүй биет хасаа (Tangible, non-fungible Token)"
- Мөнгөн дэвсгэрт, алтан гулдмай зэрэг нь "Давтагддаг биет хасаа (Tangible, fungible token)"
- Криптовалют /Биткойн, Ard Coin/, хувьцаа зэрэг нь "Давтагддаг биет бус хасаа (Intangible, fungible token)"
- Дижитал зураг, NFT, патент зэрэг нь "Дахин давтагдашгүй биет бус хасаа (Intangible, non-fungible token)"
Хувьцааны ширхэг, биткойныг бусдаар нь орлуулж болдог бол патентыг нэг л эрхийн төлөө нэг л удаа өгдөг. Үүнтэй адил дижитал зургийг хуулбарлаж болох ч эх хувилбар нь нэг л бий.
NFT хэрхэн бүтдэг вэ?
Ихэнх NFT нь Ethereum-ын блокчейны нэг хэсэг юм. Ethereum нь биткойнтой адил криптовалют боловч түүний блокчейн нь этерум койноосоо ялгарах нэмэлт мэдээллийг агуулж NFT-г дэмждэг. Бусад блокчейнүүд ч мөн NFT-г бүтээх боломжтой аж. /Блокчейн, криптовалютын тухай дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү/
NFT-гийн дэлгүүрээс юу авч болох вэ?
NFT нь ямар ч дижитал зүйлийг төлөөлж болно. Уран зураг, дуу хөгжим, таны тархины загварыг хуулсан хиймэл оюун ухаан гэх мэт. Одоогоор ихэвчлэн уран болон гэрэл зураг, урлагийн бүтээлүүдийг дижиталаар худалдаалахад NFT-г ашиглаж байна. Гэхдээ Твиттерийг үүсгэн байгуулагч анхны жиргээгээ NFT болгон 3 сая ам.доллараар зарсан жишээ бий.
NFT-гээр зарагдсан дуу, зураг юу ч байсан та ямар нэг аргаар хуулбарлаж татаж авч болно. Энэ нь магадгүй найдваргүй санагдуулж болох юм. Гэхдээ хэдий олон удаа татаж авч, хуулбарласан ч тухайн бүтээлийн зохиогчийн эрх нэг л хүнд харьяалагдана.
NFT-гээр яах юм бэ?
Зарим дижитал зураг бодит уран зургаас ч өндөр үнээр зарагдаж байгаа тул уран бүтээлчид NFT-гийн салбар руу шуурч байна. Жишээ нь уран зураач Клод Монегийн "Nymphéas" зураг 2014 онд 15 сая ам.доллараар зарагдсан бол дижитал зураач Beeple саяхан 5000 өдрийн зургаа нийлүүлсэн цуглуулга бүхий нэг зургийг 66 сая ам.доллараар зарсан юм.
Гол нь бодит зургийн хуулбарыг ямар нэг аргаар эх хувиас ялгах боломжтой ч дижитал зургийн хуулбар эх хувилбартайгаа туйлын адилхан. Иймээс л NFT дахин давтагдашгүй, өвөрмөц шинжийг хадгалсан блокчейн технологид суурилдаг.
Хүмүүс худалдаж авсан дижитал зургаа өөрийн цахим сүлжээнд байршуулах, цуглуулах зэргээр ашиглаж байгаа бөгөөд уран зургийн цуглуулга шиг дижитал зургийн цуглуулга NFT-д суурилан бий болж байна.
Хаанаас авах вэ?
NFT-г зарах, худалдаж авахад зориулсан хэд хэдэн захууд бий болсон дунд OpenSea, Rarible, Nifty Gateway зэрэг нь хамгийн алдартай.
Криптовалютаар худалдаж авч болох уу?
Дээрх захууд ихэвчлэн Ethereum криптовалютыг хүлээн зөвшөөрдөг.
Муу тал нь юу вэ?
Мэдээж мэдээллийн аюулгүй байдал, залилан гээд олон төрлийн хохирол хэнд ч учир болзошгүй тул найдвартай эх сурвалжийн мэдээллээр баталгаатай газраас NFT-гээ худалдаж авах хэрэгтэй.
Мөн NFT нь блокчейн технологид тулгуурладаг тул криптовалют шиг уур амьсгалын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлнө. NFT-гийн зах зээл нэмэгдэх тусам блокчейн технологи өргөжиж байгаа тул их хэмжээний эрчим хүч шаардлагатай болдог. Иймээс криптовалютын адил байгаль орчны төлөө тэмцэгсдийн эсэргүүцэлтэй мөн тулгарч байна.