Хоёр дахь өдрөө үргэлжилж буй “Шинжлэх ухаан технологи инноваци 2017” үзэсгэлэнгийн танхимаар зочилж, сонирхолтой бүтээгдэхүүнүүдтэй танилцлаа. Эдгээрийн дундаас хамгийн сонирхолтой байсан зүйлсийг танд онцлон хүргэж байна.
Машины дугаар таних төхөөрөмж
МУБИС-ийн оюутнуудын бүтээлүүд дунд жижиг камертай, дэлгэц аргагүй анхаарал татаж байв. БСШУСЯамнаас зарласан төслийн хүрээнд бүтээсэн энэ төхөөрөмж нь автомашины дугаарыг таних чадалтай.
Ингэснээр зогсоолын хаалгыг нээж, хаахад заавал хүний оролцоо байх шаардлагагүй болох бөгөөд төхөөрөмж өөрийн өгөгдлийн санд байгаа дугааруудаас шүүж, тухайн машиныг оруулах эсэхийг шийдэх юм.
Ажиллах зарчим нь камерт харагдаж байгаа дүрсийг системд боловсруулж, текст хэлбэрт оруулаад өгөгдлийн санд байгаа эсэхийг шүүх аж. Төхөөрөмжийг бүтээх нийт өртөг дунджаар 500 мянга орчим болжээ.
Мэдээлэл зүйн 4-р курсийн оюутан Э.Батзориг энэхүү төхөөрөмжийг бүтээсэн багийн гишүүн юм байна.
Хар саван
Химийн хүрээлэнгийн дэргэдэх Гарааны Эврита компани халуун хүйтэн жин, гоо сайхны хар саван, үнэр шингээгч хэмээх гурван бүтээлээ дэлгэн тавьжээ. Хар савангийн хувьд ашиггүй нэгдлүүдийг их хэмжээгээр устгадаг, идээт үрэвслийг дарах үйлчилгээтэй хэмээн тус компанийн менежер Б.Бат-Эрдэнэ хэлсэн юм.
Энэхүү саванг гарган авахын тулд хусны хар нүүрсийг гаргаж аваад оливийн тос, наргил модны самрын тос зэргийг хольж, үйлдвэрлэдэг аж. Сав баглаа боодол нь хараахан бэлэн болоогүй бөгөөд шинэ он гарахаас өмнө 8000 төгрөгөөр худалдаан гаргахаар төлөвлөж байгаа юм байна.
“Ганган” үс арчилгааны цогц бүтээгдэхүүн
Анагаах ухааны хүрээлэнгийн дэргэдэх Дерма Лаб ХХК монгол адууны далангийн тос, чацарганы зөөлөн эдийн тос зэрэг агууламжтай Ганган брэндийн үс арчилгааны бүтээгдэхүүнүүд ирэх оны нэгдүгээр улирлаас зах зээлд нэвтрэх гэж байна. Бүх төрлийн, гэмтэлтэй үсэн зориулсан бөгөөд үсний тэжээлийн тос, үсний ургалт идэвхжүүлэх шүршлэг, шампунь, ангижруулагч зэргийг тэд үйлдвэрлэжээ.
Үүгээр зогсохгүй хөмсөг, сормуус ургуулагч бүтээгдэхүүнийг мөн үйлдвэрлэсэн байна. Байгалийн гаралтай энэхүү тос нь хөмсөг, сормуусыг өтгөрүүлж, уртасгах үйлчилгээтэй.
Зүрхний хэмнэл бичигч
ШУТИС-ын Мэдээлэл, холбооны технологийн сургууль өдөр тутам хэрэглэх эрүүл мэндийн хяналтын зүүдэг төхөөрөмж танилцуулж байв. Энэхүү төхөөрөмж нь зүрх судасны өвчин, чихрийн шижингийн хүндрэлээс сэргийлэх зорилготой.
Түүнчлэн эмчид өвчний оношийг тогтооход туслах аж. Нийт гурван хэсгээс бүрдэх бөгөөд зүрхний цахилгаан төхөөрөмж, хөлний улны хяналтын теромграфик багаж, бугуйн төхөөрөмж зэрэг юм. Одоогийн байдлаар судалгаа, туршилтын ажлыг амжилттай гүйцэтгэжээ.