Австралийн уул уурхайн компаниуд ирэх хоёр жилд төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх төлөвтэй байна. Австралийн Засгийн газрын тооцоолсноор таваарын экспортлогч компаниуд 200 тэрбум австрали долларын хөрөнгө оруулалтыг ирэх хоёр жилд хийхээр төлөвлөж байгаа ажээ. Үүнээс 25 тэрбум австрали долларын төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр баталгаажуулаад байна.
Ийнхүү уул уурхайн компаниудын хөрөнгө оруулалтын идэвх нэмэгдэж байгаа нь таваарын зах зээлд ханш сэргэж байгаатай холбоотой юм. 2016 оны нэгдүгээр сард сүүлийн 25 жилийн доод цэгт хүрч буураад байсан "Bloomberg Commodity Index" он гарсаар 12 хувиар өсөөд байгаа аж. Үүнээс гадна уул уурхайн компаниудын ашиглаж буй нөөц шавхагдаж байгаа нь шинэ хөрөнгө оруулалт хийхэд түлхэц үзүүлж байгаа юм. Ийнхүү уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх нь тоног төхөөрөмж нийлүүлэгчдийн хувьд ч эерэг дохио болж байгааг "Komatsu" компанийн удирдлага мэдээллээ.
Н.Алтан