Бидэнд зөв, бурууг нь мэдэхгүй хүнд дурлах үе бий. Хайрлаж дурлана гэдэг тайлагдашгүй нууцлаг зүйл төдийгүй хүмүүсийн хийж байгаа зүйлийн гол хүч болох нь бий. Хүмүүс хайрын төлөө тэмцэж, өөрчлөгдөж, хичээж, байгаа бүхнээ зориулдаг.
Хайр дурлал хүнийг бүрэн өөрчилж, өмнө мэдэрч байгаагүй тэр хүчтэй мэдрэмж хэзээ ч хийхгүй байсан үйлдлийг ч хийлгэх нь бий. Гэсэн ч дурлал бол хоёр талдаа үзүүртэй сэлэмтэй адил. Сайн сайхныг авчрахын зэрэгцээ уйтгар гуниг, зовлон шаналал, уй гашууг ч авчирдаг.
Заримдаа буруу хүмүүс хоорондоо дурлаж, эсвэл зөв хүмүүс буруу цаг үед дурлах тохиолдол байдаг тул дурлал бүхэн бүтдэггүй. Энд нэгэн тийм бүтэлгүй дурлалын түүхийг өгүүлье.
Garden of Morning Calm-д өвлийн шөнийн тэнгэрт одод гялалзана. Би сүүлийн хэдэн жил Солонгост ганцаараа амьдарч байгаа учир Зул сарын болон шинэ жилийн баярыг тэмдэглэдэггүй. Ерөнхийдөө арван хоёрдугаар сард дургүй байлаа. Гэхдээ би энд Garden of Morning Calm-ын гэрлийн наадамд ганцаардсан хүйтэн шөнийг гоёмсог гэрлээр гэрэлтүүлэхээр очлоо. Толгод уруу аажуухан алхахдаа юу болох талаар төсөөлөлгүй байсан юм.
Тэр бүх харанхуйг үргээж, дээрээс гэрэлтүүлдэг болсныг би мэдэрлээ
Толгодын дээр гараад амьдралдаа үзсэн хамгийн гоё “гэрэл”-ийг харав. Тэр бүсгүйн инээмсэглэл ер бусын мэдрэмж өгсөн юм. Түүнийг харсны дараа зүрх минь аянга цахилгаанд цохиулсан юм шиг болсон ч би хаширлаж байлаа. Учир нь би анхны харцаар дурлана гэдэг худлаа гэдгийг мэдэж байсан ч дотор нэг юм “дурлаж болно шүү дээ” гээд байв.
Намайг түүн рүү дөхөж очиход цас дээрээс аажуухан бууж байсан нь тухайн цаг мөчийг улам мартагдахааргүй болголоо. Бид хоёр дороо танилцав. Хэсэг ярилцаад тэр бүсгүйг цэцэрлэгээр цугтаа алхъя гэхэд тэр зөвшөөрлөө. Олон өнгийн гоёмсог гэрэл биднийг хүрээлж, түүний сэтгэл татам нүдэнд би татагдаж, дуу хоолой нь тэнгэрт эгшиглэж байв.
Хамтдаа жаахан алхсаны дараа бид нэгэндээ улам ээнэгшиж эхэллээ. Арван хоёрдугаар сарын үлдсэн өдрүүдэд хоёулаа хосууд шиг л цагийг өнгөрөөж байв. Тэр надад өмнө нь боломжгүй санагддаг байсан зүйлийг зааж, жинхэнэ хайр гэж юу байдгийг үзүүлсэн юм. Гэнэт л арван хоёрдугаар сар миний хамгийн дуртай сар болж, тэр миний зүрх сэтгэлийг дулаацуулж байлаа.
Тэр надад бүхнээ зориулж байсан учраас би амьдралыг улам ихээр хайрлаж сурсан юм. Тэр бүсгүй шинэ жилийг анх танилцсан Garden of Morning Calm-д тэмдэглэж, миний даарсан сэтгэлийг баярлуулахыг хүслээ.
ГЭВЧ... шинэ он гарсны дараахан тэр маань ажлынхаа ойролцоо автомашины осолд өртөж, харамсалтайгаар амиа алдав. Бүх зүйл утга учраа алдаж, эргэн тойрон харанхуйлж, зүрх минь хоосорлоо. Бурхан миний хамгийн үнэтэй зүйлийг булаан авсан болохоор итгэл найдвар үлдсэнгүй. Тэр бүх харанхуйг үргээж, дээрээс гэрэлтүүлдэг болсныг би мэдэрлээ.
Одоо би арван хоёрдугаар сар болгонд Garden of Morning Calm-д гашуудан уйтгарлах гэж биш харин дэлхий дээр хамгийн тод гэрэлтдэг байсан түүний гэрлийг дурсан санахаар очдог болсон.
Нийтлэлч Г.Энхтүвшин
Woovoo аппликейшнийг татах:
Woovoo Facebook хуудас