Агаарын тээврээр энэ оны эхний найман сард давхардсан тоогоор 447.4 мянган хүн зорчсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 22 хувиар өссөн дүн боллоо. Мөн агаарын тээврийн салбарын орлого өмнөх оны мөн үеэс 14.9 хувиар өсөж, 181 тэрбум төгрөг болжээ.
Тухайлбал, "Хүннү Эйр" компани жилд дунджаар 1200 гаруй олон улсын нислэг үйлдэж байна. Харин дотоодод найман аймаг руу нислэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл жилийн орлогынхоо 70 орчим хувийг дотоодын нислэгээс бүрдүүлж байгаа талаараа мэдээлсэн юм. 2017 оны эхний найман сард компанийн орлого жилийн өмнөхөөс 20 орчим хувиар өсжээ. Харин МИАТ ТӨХК энэ онд найман тэрбум 207 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн. Өнөөдрийн байдлаар төлөвлөгөөт хөрөнгө оруулалт 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал тоног төхөөрөмжийн 12 төрлийн шинэчлэлд 847 сая төгрөг зарцуулжээ. Харин нислэгийн давтамжийн хувьд зунаас бусад улиралд гадаад нислэгийг энгийн хуваариар долоо хоногт долоон удаа үйлддэг. Зуны их ачаалалтай үеэр долоо хоногт 10 удаа нислэг үйлддэг аж. МИАТ компани ирэх сараас Тайландын Бангкок хот руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа юм.
Өнгөрсөн 6-9 дүгээр сард бүх нислэг 80-90 хувийн дүүргэлттэй байсан талаар мэдээллээ. Мөн урьдчилсан тооцоогоор Улаанбаатар-Бээжин чиглэлийн агаарын тээврийн урсгал 5-7 хувийн өсөлттэй байна. Мөн зуны улиралд гадаад зорчигчид нийт зорчигчдын 60-70 хувийг бүрдүүлдэг аж. Тухайлбал, 2017 оны эхний есөн сард БНХАУ-ын 1800 гаруй жуулчин МИАТ компанийн нислэгээр Монгол Улсад иржээ.
Ж.Жаргалмаа