Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл, Увс аймгуудад БОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай 3” аяныг өрнүүлжээ.
Хүүхдийн санаачилга, оролцоотойгоор эхэлсэн хавх хураах энэхүү аян гурван жил үргэлжилж, 1434 хавхыг байгальд тавихгүй болгосон байна.
Ингэснээр Энэ нэг жилд хамгийн багадаа 14340 амьтны амь аврагдаж байна гэсэн үг.
Энэ жилийн аяны 1-р байранд 332 хавх цуглуулсан Баян-Өлгий аймаг, 2-р байранд 229 хавх цуглуулсан Увс аймаг, 3-р байранд 100 хавх цуглуулсан Ховд аймаг шалгарч, тус бүр гурван мотоциклоор шагнуулсан байна.
Харин Говь-Алтай аймаг 80, Завхан аймаг 34, Хөвсгөл аймаг 20 хавх хураасан дүнтэйгээр аяны хаалтын арга хэмжээнд оролцлоо. Нийт дүнгээр 792 хавхыг байгальд тавихаас сэргийлжээ.
Нэг хавхны цаана жилдээ 10 амьтны амь байдаг гэж бодохоор хөвсгөлчүүд 200 амьтныг аюулаас сэргийлж чадсан аж. Хавхны аян өрнүүлснээс хойш 2016 онд 514 хавх хураан авч, 6 сая төгрөгийн торгууль тавьсан байна.