АНУ-ын Мэриланд мужид нэгэн компанийн ажилтан хамт ажилладаг таван хүн рүү гал нээснээс гурав нь амиа алдсан тухай New York Times мэдээлжээ. Хоёр хүн нь хүнд шархадсан бөгөөд зэвсэгт этгээд зугтаж яваад дахин нэг хүн рүү гал нээсэн байна.
Түүний гарт амиа алдсан хүмүүсийн дотор Т овогтой Б гэдэг 53 настай монгол хүн байсан тухай Цагдаагийн газраас мэдээлжээ.
Цагдаа нар Радий Принц гэх 37 настай сэжигтнийг орон нутгийн цагаар 19:00 цагийн үед баривчилсан бөгөөд одоогийн байдлаар ямар шалтгаанаар энэ хэргийг үйлдэх болсон нь тодорхойгүй байна.
Принц тухайн компанидаа сүүлийн 4 сарын турш ажилласан аж. Түүнчлэн Делавейр мужид нийт 42 удаа баривчлагдаж байжээ.
Энэхүү хэрэгтэй холбогдуулан Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Вашингтон руу холбогдож энэ талаар асуусан, хариу ирэхээр нь мэдэгдье" гэлээ.