ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн Ази, номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 54 дүгээр хуралд оролцож буй Сингапурын Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Кэвин Шумтэй уулзалт хийлээ.
2018 онд ашиглалтанд орох Олон улсын шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахад дэлхийд туршлагатай Сингапурын Чанги нисэх буудлаас туршлага судлах, тус нисэх буудлын зөвлөх үйлчилгээг авах, Сингапурын нисэхийн академид мэргэжилтэн бэлтгэх, сургах цар хүрээг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн уулзалтын үеэр илэрхийллээ.
Сингапурын тал эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжиж, хамтарч ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийлээд нисэхийн мэдээллийн үйлчилгээний чиглэлээр амжилттай ажиллаж буй Монгол улстай туршлага судалж, хамтарч ажиллахаар боллоо.