Монголын үндэсний шилдэг брэнд Эрдэнэт хивс болон Эрдэнэт кашмер, Эрдэнэт Текс, Орхон инженеринг компаниудыг нэгтгэсэн “Натурал Текстайл Групп” ХХК Монгол улс даяар дэлхийн стандартын түвшинд хүрсэн нийт 9 нэрийн барааны дэлгүүртэй, 21 аймагт гэрээт борлуулагчидтайгаар Монголынхоо өргөн уудам нутагт бүтээгдэхүүнээ түгээн борлуулж байна.
Үүнээс гадна БНХАУ-ын Бээжин хот, ӨМӨЗО-ны Хөх хот, Шилийн хот, Киргизийн Бишкек хотуудад нэрийн барааны дэлгүүрүүдээ нээж, Япон, Герман, Австрали, Канад АНУ, Казакстан зэрэг 20 гаруй орнуудын зах зээлийн хэрэглэгчдэд Монгол ноосон хивсээ нийлүүлж байна.
Сүүлийн жилүүдэд хийгдсэн шат дараалсан томоохон хөрөнгө оруулалтуудын үр дүнд техник технологийн үсрэнгүй шинэчлэлтүүд хийгдэж Монгол хивсний чанар, өнгө загвар өнөөдөр нэгэнт дэлхийн түвшинд хүрч очсоныг бахархалтайгаар хэлэхийг хүсч байна. Та бид өнөөдөр эх орондоо Дэлхийд танигдсан Монгол хивсийг айл, албан байгууллага бүхэн өнгө загварын өргөн сонголттойгоор авч хэрэглэх боломжоор дүүрэн байгаа нь таатай боломж юм.
Бидний зүгээс бүтээгдэхүүний өнгө загвар чанарыг эрхэмлэхээс гадна хэрэглэчдийнхээ сэтгэл ханамжийг бий болгох олон төрлийн худалдааг жилийн 4 улиралын турш зохион байгуулдаг.
Үндэсний их баяр наадамд зориулсан хямдралтай, сугалаатай худалдаа 2017.06.10-2017.08.13-ны хооронд Монгол орон даяар зохиогдож, нийт 40 орчим томоохон хонжворыг хэрэглэгчид маань газар дээрээ хожсон юм.
Эдгээр хонжворын хамгийн супер шагнал буюу Алфард автомашины ялагчаар тус компанийн дэргэдэх нэрийн барааны дэлгүүрээс худалдан авалт хийсэн Эрдэнэт хотын иргэн Ганзориг тодорсон нь бид бүхэнд гайхалтай сайхан үйл явдал болж байна. Энэ удаагийн худалдааны супер шагналтан Эрдэнэт хивс компанийн маань 37 жил үйл ажиллагаагаа явуулж буй Найрамдалын Эрдэнэт хотоос шалгарсанд компанийн нийт ажилтан ажиллагсад бид туйлын баяртай байна.
Монгол ноосон хивсний чанарыг дэлхийд таниулж, Монгол ноосон хивсээрээ дэлхийг бүрэх агуу зорилго өвөрлөн яваа манай групп компанийн хамт олон цаашид ч хэрэглэгчдээ дээдлэн олон олон сюрпризүүдийг та бүхэндээ үргэлжлүүлэн хүргэх болноо.