Төв аймгийн хэмжээнд төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил 88 хувьтай байгаа талаар Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
27 сумын 16 нь төвлөрсөн халаалттай, 11 сум бие даасан бага оврын уурын зуухтайгаар үйл ажиллагаа явуулдаг.
“Төв Чандмань” дулааны эрчим хүчний газар есдүгээр сарын 15-наас халаалт олгож эхэлсэн бөгөөд 40 орчим төсөвт байгууллага, 1700 ААН, 2000 гаруй хэрэглэгчийг дулаанаар хангадаг аж. Үндсэн болон урсгал засварын ажил 95 хувьтай, бэлтгэл ажил сайтар хангагджээ.
Зуунмод сумын 4 дүгээр сургууль газрын гүний дулаан ашиглаж халаалтын системээ шийджээ
Шинэ суурьшлын бүс болох “Зүүн дэлгэр”-ийн айл өрхүүд найдвартай эрчим хүчинд холбогдсон бөгөөд шинэ нисэх буудал баригдсантай холбоотойгоор өргөжин тэлж, Зуунмод суманд оршин суух иргэдийн тоо өсөж байгаа гэв.
Зуунмод сумын 4 дүгээр сургууль газрын гүний дулаан ашиглаж халаалтын системээ шийдсэн нь эдийн засаг, экологийн хувьд өндөр ач холбогдолтой болсныг сургуулийн захирал Ө.Дуламсүрэн танилцуулсан.
Таван жилийн өмнөөс хэрэглэж буй уг технологи байгаль орчинд ээлтэйн зэрэгцээ өнгөрсөн хугацаанд 250 сая төгрөгийн зардал хэмнэжээ. Хамгийн чухал нь хүүхдүүд дулаан орчинд хичээллэж, тав тухтай байдал бүрдэж чадсаныг удирдлагууд нь хэлж байсан юм. Төвлөрсөн шугамд холбогдоогүй, алслагдсан байршлын газруудад уг технологийг ашиглахад өртөг зардал багатай, тодорхой үр ашигтайг Эрчим хүчний сайд П.Ганхүү тодотгов.
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 90 орчим хувьтай байгаа бөгөөд аймгуудын дулааны хангамжийн асуудалд онцгой анхаарч байна. Нүүрсний хангамжийн тухайд элдэв хүндрэл гарахгүй байх шуурхай арга хэмжээг Засгийн газраас авч, тодорхой зохицуулалтуудыг хийж байна.
Эх сурвалж: Эрчим хүчний яам