“Ялгуусан” хэмээх модон морин жилийн Шинийн нэгний өглөө наран ургахтай зэрэгцэн Төрийн гурван өндөрлөг Есөн хөлт цагаан тугандаа мөргөж, Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд төрийн золголт хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар ахмад настны төлөөлөл 10 буурайг хүндэтгэн золгосон юм.
Төрийн ордноо уригдсан азай буурлуудаас хамгийн ахмад нь 1908 онд Архангай аймагт төрсөн, өдгөө 106 нас сүүдэр зооглож буй Гомбожавын Нанжид, 105 насны босго алхаж буй Сандагийн Сүрьяа гуай байв.
98 настай С.Шижээ, К.Дүүдээ, 95 настай Г.Цэрэндулам, 94 настай Л.Халзан, 93 настай Н.Өвөг, Ш.Түмэнхүү, 91 настай Д.Жавзан, 90 настай Д.Дарьмаа нар байлаа.
Төрийн өндөрлөгүүд өндөр нас буян зооглосон азай буурлуудтай cap шинийн амар мэнд мэдэлцэж, идээ цагаагаар дайлж, гарын бэлэг гардуулаад Эзэн богд Чингис хааны хөшөө, Төрийн есөн хөлт Их цагаан тугны өмнө дурсгалын зураг татууллаа.
![](https://mgl.gogo.mn/news/2014/1/31/zolgolt.jpg)
У.Бадамцэцэг
![](https://mgl.gogo.mn/news/2014/1/30/hitone_banner.jpg)