Хотын өнгө үзэмжинд чухал нөлөө үзүүлэх хэсэг бол яах аргагүй автобусны зогсоолууд байдаг.
Улаанбаатар хотын зарим хэсэгт хуучирч элэгдсэн, нар салхинаас хамгаалах нь битгий хэл автобус хүлээн зогсох хүний дээрээс нурах вий гэлтэй зогсоолууд байх нь элбэг.
Ялангуяа хотын захын гэр хорооллын автобусны буудалд зогсох зорчигчид нийтийн бие засах газар шиг бохир, аюултай, тохьгүй газарт автобус хүлээн зогсдог. Автобусны буудлыг бүтээн шинэчлэх, засч тохижуулах ажлыг зөвхөн хотын төвд хийж, гэр хорооллыг орхигдуулаад байгаа нь учир дутагдалтай. Энэ эрс ялгаатай байдал нь иргэдийг оршин суугаа газраар нь ялгаварлан гадуурхаж байгаа нэг хэлбэр мэт харагдах талтай.

Ихэнх зогсоолууд хэдийнэ зарын самбар болж, өнөөх наасан цаас нь хуурч ховхрон өнгө үзэмжийг нь улам доройтуулдаг.

Зарим зогсоолуудад цас борооноос хамгаалах сүүдрэвч байтугай хөл амраах сандал ч алга

Зарим зогсоолуудад хогийн сав байдаггүйгээс хогийн "булан" бий болжээ
Иргэд автобусыг өвөл даарахгүй, зун нь халууцахгүй хүлээн зогсох боломж байна
Нийтийн тээврээр зорчдог иргэд, тэр дундаа бага насны хүүхэд, ахмад хүмүүст өвлийн хүйтэнд автобус хүлээх нь бэрх.
Тэгвэл саяхан монгол залуучууд энэ асуудлыг шийдвэрлэх гарц олжээ. Багануурын Цахилгаан Механикийн үйлдвэрийн залуус өвөл халуунаар, зун хүйтнээр үлээдэг төхөөрөмжтэй автобусны шилэн буудлыг зохион бүтээжээ. Дотор нь 20-30 хүн элбэг багтах зайтай, зүүн талд нь гурваас дөрвөн хүн зэрэгцээд суучихмаар урт модон сандалтай аж.
Энэ технологийн дагуу эхний ээлжинд хотын төвд стандарт хангасан, аюулгүй, тохилог үйлчилгээ бүхий автобусны буудал шинээр баривал олон иргэний талархлыг хүлээх нь дамжиггүй юм. Мэдээж камержуулаад, хариуцан ажиллах ээлжийн ажилчдыг гаргаад үйлчилгээнд нэвтрүүлбэл орон гэргүй хүмүүс болон архичид ороод унтаад, бохирдуулахгүй л байх.
Мөн дотор талд нь үйлчилгээнд гарсан автобуснуудын байршил заасан, тухайн буудал дээр хэдэн минутын дараа ирэх хугацааг харуулсан электрон самбар байвал иргэдэд илүү ач холбогдолтой.
Саяхан “БиТиЖиТи” компанийн залуус автобусны буудлуудын электрон самбарыг бүтээжээ. Үүнийгээ шалгаж үзэхээр 21-р хороолол депогийн буудал дээр нэгийг байршуулсан байна. “Хотын бүх автобусны буудлуудад мэдээллийн электрон самбар байршуулах зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хүссэн байгаа. Хариу нь хараахан ирээгүй байна” гэж тус компанийн захирал Л.Гантулга ярьсан юм.
Монгол залуусын санаачилгаар бүтсэн, иргэдийн тав тухыг хангасан, нийтийн үйлчилгээг улам сайжруулсан энэ мэт бүтээлүүдийг дэмжээд, хэрэгжүүлээд өгөөсэй гэж холбогдох албаныхнаас хүсэх байна.
Нийслэлийн захирагчийн албаны тохижилт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Оджаргалаас лавлахад "Энэ жил автобусны гурван зогсоолыг шинээр барьсан. Эдгээрийн нэг онцлог нь лед дэлгэцтэй, нэг стандарт, загвартай бөгөөд 2020 он хүртэл 197-г дахин барих төлөвлөгөөтэй байгаа" гэсэн юм. Ямартаа ч бид 2020 он гэхэд лед дэлгэцтэй 200 ширхэг шинэ автобусны буудалтай болох нь.
Гадаадын зарим орны автобусны зогсоол нь бараг “урлаг” болжээ

Бразилийн Куритиба хотод байх автобусны буудал
Өндөр хөгжилтэй орнуудад автобусны буудлаа хүний тав тухыг бүрэн хангасан, аюулгүй байдлыг нь шийдсэнийг та дээрх зургаас харж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ч марталгүй тэдэнд зориулсан тусгай хаалга гаргажээ.
АНЭУ-ын Дубай хотын автобусны буудал
Төрөл бүрийн, дээд зэрэглэлийн үйлчилгээгээрээ алдартай Дубай хотод агааржуулагчтай, тав тухтай зогсоол байдаг аж.
Тэгвэл нийслэлийн иргэдийн дийлэнх нь автобусны буудал гэх нийтийн эзэмшлийн талбайд өдөр бүр заавал саатдаг. Энд шөнийн цагаас бусад үед хүний хөл хөдөлгөөн тасардаггүй. Тиймээс хотын автобусны буудал, зогсоолууд стандартын шаардлага хангасан, иргэдэд аюулгүй тохилог байгаасай хэмээн иргэд хүсч байгаа нь лавтай.
"Автобусны буудлын сонирхолтой шийдлүүд" фото мэдээг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Б.Үүлэн