Ямартай ч, эх сурвалжийн мэдээлж буйгаар "Алтан тариа"-ны гурилаас арьсч цох хэмээх шавжийн амьд авгалдай илэрсэн аж.
Уг шавьж нь ясны гурилаар хооллодог гэнэ. Иймд тус компани гуриландаа ясны гурил хольсон, эсвэл эрүүл ахуйн шаардлага хангаагүй агуулахад хадгалсан зэрэг шалтгаанаас үүдэж шавьж үүрлэх нөхцөл бүрдсэн байж болзошгүй аж. Нөгөөтэйгүүр, гурилын цавуулаг стандартын шаардлага хангахгүй байжээ. Энэ нь гурилын чанар муу байна гэсэн үг. Уг нь дээрх дүгнэлтийг өнгөрсөн сарын дундуур гаргасан гэнэ. Харин мэдээлэл нь дөнгөж өчигдрөөс цацагдаж эхэлсэн. Үүнээс үүдэж өнгөрсөн хугацаанд тус компанийн шавьжтай гурилаас худалдан авч хохирсон иргэд байхыг үгүйсгэх аргагүй юм. Учир нь нийслэлийн хүнсний захуудаар ороход "Алтан тариа"-ны гурил худалдаалагдсаар байна. Бид импортын хүнсний бүтээгдэхүүн аюул дуудлаа хэмээн санаа зовниж байх хооронд дотоодын зарим бүтээгдэхүүнд "но" илрэх болов. Тэгэхээр бид хүнсээ хаанаас авах хэрэгтэй вэ.