Нийслэлд арав гаруй томоохон номын сан байдаг.
Эдгээр номын санд сууж ном унших иргэдийн тоо цөөрсөн гэж хэлж болно. Зөвхөн оюутнууд номын сангаар үйлчлүүлдэг. Гэтэл оюутнуудын ухамсар тааруу байгаагаас өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд гэхэд Төв номын сангаас 142 ховор ном алдагдсан байна. Мөн номыг урж тасдах, хайр гамгүй хэрэглэх явдал ихэсчээ.
Иймд Монголын оюутны холбоо, Монголын үндэсний Төв номын сан хамтран номыг хайр гамтай хэрэглэж, жилд хамгийн олон ном уншсан оюутныг шалгаруулах уралдаан зарлажээ. Уралдаанд түрүүлсэн оюутанд иж бүрэн компьютер бэлэглэх аж.