Эрүүл мэндийн салбарын нэг бүрэлдэхүүн хэсэг болох цус сэлбэлт судлалын салбарын талаар хүн бүр төдийлэн сайн мэдэхгүй. Энэ нь нарийн мэргэжлийн эмчийн заалтаар цус, цусан бүтээгдэхүүнийг тохирох бүлэг, тунгаар нь зөвхөн эмнэлгийн орчинд өвчтөний судсаар дамжуулан хийдэг өвөрмөц эмчилгээний нэг билээ. Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд хамаарах цус сэлбэлт, судлалын салбарыг бэхжүүлэх зорилготой “Аюулгүй цус сэлбэлт” төслийг Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банктай байгуулсан гэрээний дагуу Эрүүл мэндийн салбарын хөгжил /ЭМСХХ/-5 хөтөлбөрийн хүрээнд 2014-2019 онд амжилттай хэрэгжүүллээ. Төслийг Цус сэлбэлт, судлалын үндэсний төв /ЦССҮТ/ болон орон нутаг дахь 26 салбар төвүүдэд хэрэгжүүлж, донорын судаснаас цус, цусан бүтээгдэхүүн цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэж, эцсийн бүтээгдэхүүн болгон эмнэлгүүд рүү хүргүүлэх хүртэлх бүх шат дамжлагыг олон улсын стандартад нийцүүлснээр ISО 9001:2015 олон улсын магадлан итгэмжлэлийг авсан нь энэ төслөөс онцлох үр дүн, ололт амжилт байв.
Энэ талаар ЦССҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр “Монгол Улсын цус сэлбэлт, судлалын албанд Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй ЭМСХХ-5 төсөл хэрэгжсэнээр энэ салбарт сүүлийн жилүүдэд үсрэнгүй өөрчлөлт гарсан. Төсөл хэрэгжих таван жилийн хугацаанд олон шинэ технологи нэвтрүүлж, амжилттай нутагшууллаа. Өндөр хөгжсөн орнуудын цусны төвүүдэд ашигладаг цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх олон улсын жишигт нийцсэн тоног төхөөрөмжөөр ЦССҮТ болон 26 салбар төвүүд 100 хувь хангагдсанаар үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанар олон улсын стандартад эн тэнцэхүйц түвшинд хүрсэн. Барилга байгууламж, технологи тоног төхөөрөмжийг шинэчлэхээс гадна хүний нөөцийг чадавхжуулахад анхаарч ЦССҮТ болон цусны салбар төвүүдийн эмч, мэргэжилтнүүдийг ДЭМБ-аас гаргасан хөтөлбөрийн дагуу олон улсын иж бүрэн цуврал сургалтуудад хамруулсан.
Цус, цусан бүтээгдэхүүний гол хэрэглэгч нь төрөлжсөн нарийн мэргэжлийн томоохон эмнэлгүүд учир эдгээр эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг ч орхигдуулаагүй үе шаттайгаар сургалтад хамруулсан. Ингэснээр Монгол Улсын цус сэлбэлт судлалын салбар өнгө төрхөө бүрэн өөрчилсөн. ЦССҮТ нь 2016 онд мэргэжлийн чиглэлээр “Азидаа тэргүүлэгч байгууллага болох” алсын харааг тодорхойлсон. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Цусны аюулгүй байдал” төсөл хэрэгжсэнээр энэхүү зорилтдоо хүрэх хугацааг ойртуулсан.