Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) фэйсбүүк дэх ёс бус агуулгын талаарх мэдээллийг "Facebook" компанид хурдан, шуурхай нотолгоотойгоор хүргэх "Ногоон суваг" ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.
"Ногоон суваг" буюу шууд харилцах цахим сувгийг 2019 оны зургаадугаар сараас эхлүүлэн туршилтын журмаар ажиллуулж хэд хэдэн хэргийг шийдүүлжээ. Тус сувгийн хүрээнд нийтэд аюул занал учруулж болзошгүй мэдээлэл, хуурамч хаягийг устгах, түдгэлзүүлэх зэрэг арга хэмжээг авах юм.
Иргэн фэйсбүүктэй холбоотой цагдаагийн газарт өгсөн гомдол, саналыг ХХЗХ-н дахь "Ногоон суваг"-т хүлээн авна. Хүлээн авсан мэдээлэл нь үнэхээр хууль зөрчсөн ёс бус үйлдэл мөн эсэхийг нягтлан шалгаж цааш нь "Facebook" компани руу дамжуулах юм. Харин "Facebook" нь "Ногоон суваг"-аар ирүүлэх гомдол саналыг түргэн шуурхай шийдвэрлэж хариу өгөх аж.
"Facebook"-ийн Хонконг, Тайван, Монгол улс болон олон нийтийн бодлого хариуцсан захирал Жеорж Чен "Монголд хоёр сая гаруй идэвхтэй хэрэглэгчид бий. Монголын хэрэглэгчид фэйсбүүкийн үндсэн функц болох "Report"-ийг хэрэглэх боломж нээлттэй. Харин "Ногоон суваг" бол нэмэлтээр зохицуулах арга юм. Үүнд илүү чухал, яаралтай асуудлуудыг авч хэлэлцэнэ. Гомдол саналууд хоорондоо адилгүй учраас шүүн хэлэлцэх хугацаа янз бүр байх болно. Жишээ нь хуурамч хаягийг нэг өдрийн дотор илрүүлэх боломжтой байхад агуулга, нийтлэлийг 2-3 хоногт шалгадаг" гэв.
Цагдаагийн газраас ирүүлэх гомдол, саналыг ХХЗХ-ны ажлын баг нягтлах бөгөөд Монгол улсын хууль дүрмийн дагуу шалгана. Харин "Facebook" тухайн агуулгыг нягтлахдаа компаниас гаргасан "Community Standard"-ийг баримтлах аж. Тус стандартын дагуу:
- Хүчирхийлэл болон гэмт хэргийн шинж чанартай агуулга
- Олон нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц мэдээлэл
- Амиа хорлолт, өөрийгөө золиослохыг уриалсан, дэмжсэн агуулга
- Хүүхдийн бэлгийн мөлжлөгийг сурталчилсан агуулга
- Садар самууныг сурталчилсан мэдээлэл
- Дээрэлхсэн, дарамталсан агуулга
- Үзэн ядсан үг хэллэг
- Спам буюу зөвшөөрөлгүй мэдээлэл, вирус
- Худал мэдээлэл
- Оюуны өмчийг зөрчсөн агуулга
- Журамласан буюу хориотой бараа бүтээгдэхүүнийг сурталчилсан мэдээлэл зэрэг агуулгуудыг авч хэлэлцэх юм.
Гэхдээ Фэйсбүүк нь "Public figure" буюу улс төрийн албан тушаалтан, тэдгээртэй холбоотой шүүмжилсэн, доромжилсон зэрэг мэдээлэл, гомдлыг хүлээж авахгүй. Учир нь "Community Standard"-ийн дагуу олон нийт нь улс төрийн албан тушаалтны талаар хэлэлцэх, шүүмжлэх, мэдээлэл солилцох бүрэн эрхтэй юм.
"МОНГОЛ ДАХЬ ХОЁР САЯ ГАРУЙ ФЭЙСБҮҮК ХАЯГИЙН 40 ХУВЬ НЬ ХУУРАМЧ"
Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг "Монгол дахь хоёр сая гаруй фэйсбүүк хаягийн 40 хувь нь хуурамч. Үүнийг багасгахын тулд бид "Facebook"-тэй хамтран ажиллахаар болсон. "Facebook" компанийн төлөөлөлтэй олон удаа уулзаж ярилцсаны үндсэн дээр бидний зорилт шат шатаар ахиж байна. Ард иргэд гомдол саналаа ХХЗХ-нд биш хариуцсан цагдаагийн байгууллагад баримттайгаар өгөх ёстой. Түүнийг бид судлан үзээд үнэхээр ёс бус байвал "Facebook" рүү явуулна. Ногоон суваг бол энэхүү гомдол шийдэх хугацааг хурдасгаж буй нэг арга юм" гэв.
"Ногоон суваг"-ийг нээснээр хуурамч хаягийн тоо буурч, кибер аюулгүй байдлын түвшин дээшилнэ гэж хоёр байгууллага үзэж байна.
"Бид хүлээн авсан гомдол саналыг хурдан шийдэхийн тулд монгол хэлтэй хүн авч ажиллуулах бодолтой байна" хэмээн Жеорж Чен нэмэн хэлсэн юм.