Эрүүл мэндийн яамнаас Улаанбурхан өвчний гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэл хийж байна.

Монгол Улсад Улаанбурхан өвчний тохиолдол батлагдлаа. Өмнөговь аймагт ажиллаж байгаа инженер халуурч, тууралт гарсан тул ХӨСҮТ-д хандан шинжилгээ хийлгэхэд Улаанбурхан өвчин болох нь тогтоогдсон талаар ХӨСҮТ-өөс мэдээлж байна. Улаанбаатар хотоос Өмнөговь аймар руу таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг очсон бөгөөд уг өвчнийг тухайн бүсэд халдваргүй болгохоор ажиллаж байгаа юм байна.
Тиймээс иргэдийг Улаанбурхан өвчний вакцинд хамрагдахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

Улаанбурхан өвчин дэлхий нийтэд тархаж байгаа учраас 8-17 насны хүүхдүүдийг дархлаажуулах вакциныг авах талаар ЭМЯ-наас ажиллаж байгаа юм байна. Энэ өвчин халдвар өндөртэй, дархлаа сул, архаг хууч өвчтэй хүмүүст халдварлах магадлал өндөр учраас иргэдийг сайн дурын дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байна. Мөн бага насны хүүхдийг олон нийтийн газраар явуулахгүй байх хэрэгтэй гэв.

Халуурна, үүнээс 1-2 өдрийн дараа дээрээс доош чиглэлд гүвдрүүт тууралт гарахын зэрэгцээ нулимс гоожих, нуух гарах, нусгайрах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Томуу томуу төст өвчинтэй эхний шинж тэмдэг ижил байдаг тул анхаарах шаардлагатай.

Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний дэгдэлт дэлхийн 50 гаруй улс оронд үүний дотор манай хөрш ОХУ, БНХАУ-д гарч байгаа нь зөөвөрлөгдөн ирэх эрсдлийг үүсгэж байна. Мөн Азийн бүсийн Энэтхэг, Тайланд, Бангладеш, Номхон далайн баруун бүсийн Филиппин, Малайз, БНХАУ, Европын бүсэд Украин, Гүрж, Серб, Итали, ОХУ-д дэгдэлт гарч байгаа учраас анхаарах зайлшгүй шаардлагатай байгаа юм байна.