Бөхийн нэрт тайлбарлагч Шагдарын Чанарав. Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын хүн юм. Сайн бөх төдийгүй сайн тайлбарлагч. Түүнд олон чадвар зэрэг заяасан юм. Тэр самбо бөхийн дэлхийн анхны аварга бөгөөд самбо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч байв. Мөн үндэсний бөхийн улсын начин байлаа. Спортын шинжлэх ухаан хийгээд тамирчин хүний сэргэлт, амралт, бэлтгэлийг ч мэддэг байлаа. Бөхийн барилдааныг унших, мэдрэх онцгой авьяастай нэгэн байв. Яг тийм чадварыг таашаах цаг үе нь ч таарсан. Амбицлалгүй, хэлбэрдэлгүй, юм бүхэнд оролцож улайралгүй өөрийн дуу хоолойгоор мөнхөрч хоногшиж чадсан суутан юм.
Товчхондоо бол ийм. Их спортын хүн учир барилдааны мэдрэмж, унших тал дээр хосгүй байсан нь ойлгомжтой. Бас улсын цолтон гэдэг бол нэлээд өндөр шатлал. Аймгийн цолтон ч биш, сумын заан ч биш төрийн наадамдаа тав давж чадсан аавын хүү гэдэг өөр ухаан, өөр чадвар, өөр авьяас байдаг. Бас цаг үе нь ч тэр. Цагаа олсон юм гэдэг асар хүчтэй. Тухайн хүний үндсэн чадварыг л үнэлэхээс олон дагагч, нэр цуурайг нэг их ойшоодоггүй үе л дээ.
Магадгүй өнөөдөр тэр тайлбарлавал тэр цаг үе шигээ алдаршиж чадахгүй ч байж магадгүй. Эмоцио дарж, амбицаа хойш тавьж л тайлбарладаг байсан санагддаг юм. Гэхдээ л уран ч байсан урдаг ч байсан. Зургаан залуу зааны барилдааныг ер нь хэлдэг байлаа шүү.