Гашуунсухайт боомтоос наана 22 км-т байрлах Цагаан хад дахь нүүрс ачин тээвэрлэх хэсэгт Энержи ресурс компанийн нүүрс тээврийн талбайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ контейнер тээвэрлэлт хийж буй байдалтай танилцаж, нүүрс тээврийн жолооч нартай уулзжээ.
Энэ үед жолооч нар боомт дахь нэвтрэлтийг хурдасгах, АТҮТ-өөс аж ахуйн нэгжүүдэд олгож буй С зөвшөөрлийн шаардлагыг хөнгөвчлөх, нүүрс тээврийн компаниудад тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангахыг хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт чангатгаж өгөхийг хүссэн байна.
Мөн автотээврийн хяналтын байцаагч нарын тавьж буй шаардлага торгууль хэт өссөн талаар гомдол хэлж байв. Дунд доод шатны албан тушаалтнуудын үйл ажиллагаатай холбогдуулан жолооч нар иргэдэд хүндрэл учирч байвал бодит баримт мэдээллийг хүлээн авах тусгай дугаарын утсыг ажиллуулна гэдгээ ЗГХЭГ-ын дарга жолооч нарт хэлжээ.
Өнөөдрийн байдлаар тус замд 189 аж ахуй нэгж, байгууллагын нэр дээр дээрх 13,300 гаруй хүнд даацын автомашин тээвэрлэлтэд явж буй. Үүнээс 2019 оны III улиралд 6252 тээврийн хэрэгсэлд хил нэвтрэх С төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг олгожээ. Харин жолооч нарын гаргадаг осол зөрчил өмнөх оны хагас жилтэйгээ харьцуулахад 14,3 хувиар буурсан байна.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс