Цогтцэций сумын нутагт Тавантолгой нүүрсний бүлэг ордоос 10 орчим км-т “Тээвэрчдийн хотхон”, Гашуунсухайт боомтоос наана 20 гаруй км-т 2500 автомашины зогсоол бүхий “Тайван зогсоол”-ыг тус тус байгуулж байна.
Барилга угсралтын ажил 30-65 хувьтай тус тус үргэлжилж байна. Санхүүжилт, бараа материалын хангалт жигд байгаа бөгөөд есдүгээр сарын сүүлээр ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.
Тус цогцолборуудад зочид буудал, үсчин, гоо сайхан, халуун усны газар, кино театр, эмнэлэг, төрийн үйлчилгээний нэг цэгийн үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөжээ.
Жолооч нарт бүх төрлийн нийгмийн үйлчилгээг үзүүлэх тус хоёр цогцолбор ашиглалтад орсноор нүүрс тээврийн замд ажиллаж байгаа 14.000 жолоочийн ая тухтай байдлыг тодорхой хэмжээгээр хангадаг болох юм.
Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн 239 км автозамд Гашуунсухайт авто зам ХХК-иас засвар үйлчилгээ хийж байгаа бөгөөд засварын ажил 76 хувьтай үргэлжилж байна. Зам дагуу 10-15 км тутамд зөөврийн бие засах газар, хогийн цэг байгуулж, зам дагуу нэг удаад 5-10 автомашин зогсох 20 түр зогсоол барихаар төлөвлөж есөн зогсоолыг ашиглалтад оруулсан бол есдүгээр сарын нэгэн гэхэд түр зогсоолыг барьж дуусгана гэв.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс