Монгол Улсыг хамарсан зуд олон малчны хотыг харлуулж байна. Одоогийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлэг, үржлийн газрын хамтарсан мэдээллийн дүнгээр малын сэг зэмийг устгахад 5.5 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ. Харин Засгийн газраас энэхүү мөнгийг шийдвэрлэж өгөөгүй байна. Энэ нь зуднаар үхсэн малын сэг, зэм одоо болтол устгагдаагүй гэсэн үг.
Түүнчлэн, зарим эх сурвалжийн мэдээлснээр зуднаар үхсэн малын сэг, зэмийг устгахад ямар ч мөнгө шаардлагагүй. Энэ бол улстөрийн бизнес шоу. Монголчууд эртнээс зуданд хорогдсон малаа хотноос холдуулдаг. Ингэхэд байгаль эх цэвэрлэчихдэг гэж байлаа.
Үүнээс гадна бас нэг бэрхшээл нь жижиг цайны газар, хиамны үйлдвэр, бууз, банш хийж зардаг газрууд зуднаар үхсэн малын махыг хямд үнээр авч хэрэглэдэг гэсэн яриа гараад байгаа.
Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлгийн улсын ахлах байцаагч Б.Ганхуягаас тодрууллаа.
-Зуднаар
үхсэн малын мах нийслэлд оруулдаг гэх
мэдээлэл байна. Хяналт шалгалт ямар
түвшинд байна вэ?
-Улсын
хэмжээнд цас зуд ихтэй хүндхэн өвөл
болж өнгөрсөн. Үүнтэй уялдуулан малын
зүй бус хорогдол их гарсан. Ер нь
мэргэжлийн хяналтын газар махны чанарт
хяналт тавин ажиллаж байна. Үүний хүрээнд
Нисэх, Яармаг, Баянзүрх, 22-ын товчоо
зэрэг авто тээврийн хянан шалгах цэг
дээр шалгалт хийсэн. Орон нутгаас оруулж
ирж байгаа малын махны гарал үүслийн
бичгийг сайн шалгаж байгаа. Үүнээс гадна
тээвэрлэж буй махны чанар, аюулгүй
байдлыг шалгахын тулд тээврийн хэрэгслийг
зогсоож байна.
-Шалгалтын
явцад ямар зөрчил илэрсэн бэ?
-Өнгөрсөн
сард Төв аймгийн ойролцоох сумдаас
зуднаар үхсэн ямааны сэг ачиж хотод
оруулж ирсэн үйлдлийг илрүүлсэн. 70 гаруй
ямааны сэг байсан. Мөн Цагаан сарын өмнө
болон дараа худалдааны төв, гэр хороолол
болон хотоос зайдуу цайны газар, мах
боловсруулах үйлдвэр зэрэгт хяналт
шалгалт хийсэн. Одоогийн байдлаар 10
гаруй тонн мах хурааж авлаа. Эдгээр мах
нь нянгийн бохирдол өндөртэй, чанар,
аюулгүйн байдлаа алдсан. Мөн лабораторийн
шинжилгээгээр зуднаар үхсэн малын мах
гэдэг нь батлагдсан. Иймд зохих журмын
дагуу устгалд оруулсан.
-Хяналт
шалгалт тавиад байхад зуднаар үхсэн
малын махыг хаагуур оруулж ирээд байна
вэ?
-Машин
дүүрэн махыг товчоон дээр буулгаад
шалгана гэж байхгүй. Харин олон махан
дунд хавчуулагдаад оруулж ирдэг байж
болно. Жишээлбэл, 20 тонн мах байвал дунд
нь 20 кг-ыг хавчуулаад оруулахыг
үгүйсгэхгүй. Дээр нь товчоодыг тойроод
хулгайн замаар орж ирдэг. Хулгайгаар
орж ирсэн нь томоохон худалдааны төвүүд
дээр очдоггүй. Гэр хорооллын захаар
байдаг жижиг цайны газар ч юм уу, эсвэл
зарим худалдааны төвд өгдөг. Ингээд
бусад махтай хольж машиндаад хэрэглэгчийн
гарт хүргэсэн зөрчил илэрч байсан.
-Иргэд хэрхэн
сэрэмжилж, юун дээр анхаарах ёстой вэ?
-Иргэд
зуднаар үхсэн малын мах, эрүүл малын
махыг ялгах мэдлэгтэй байх ёстой.
Анхааруулж хэлэхэд, лангуун дээрээс мах худалдан авахдаа сайтар шалгах хэрэгтэй. Хэрэв "но"-той гэсэн мах байвал дор нь шинжилгээний газарт өгч болно,
Мэргэжлийн хяналтын байгууллага Улаанбаатар хотын дөрвөн мянга гаруй үйлчилгээний төвөөр явж өдөр тутам хянахад хүн хүч хүрэхгүй шүү дээ.
-Зөвхөн
зуднаар үхсэн малын мах гэлтгүй зарим
худалдааны төвд чанарын шаардлага
хангахгүй мах зараад байгаа?
-Монголчууд
эрт дээр үеэс онд орохгүй малаа эртхэн
нядлаад хүнсэндээ хэрэглэдэг байсан.
Хэрэглэхэд ямар ч хоргүй. Турж эцсэн
малын махаар хоол хийхэд амт муутай,
шим тэжээлгүй гэдгээрээ дутагдалтай.
Ийм учраас эрт дээр үед малын маханд 1,
2, 3 гэсэн зэрэглэл тогтоодог байсан.
Ямааны мах хэзээ ч нэгдүгээр зэрэгт
багтдаггүй. Гуравдугаар зэргийн махыг
голдуу хиамны үйлдвэрт хэрэглэдэг.
Дахин боловсруулалтад орж, өндөр даралтан
дор шарагдаж, амтлагч мөн орлуулагч
бодис хийснээр махны чанар хэвийн
байдалдаа ордог. Харин хүнсэнд дангаар
нь хэрэглэх тохиолдолд ашиг, шим байхгүй
гэдгээрээ ялгаатай юм.
-Малын сэг,
зэмийг зайлуулахад хөрөнгө хэрэгтэй
байгаа. Гэтэл Засгийн газраас одоо
болтол хөрөнгө гаргаагүй?
-Мэргэжлийн
хүний хувьд хэлэхэд, хорогдсон малын
сэг, зэмийг устгах журам гэж байдаг.
Тухайн журамнд заахдаа өвчний бус
шалтгаанаар цас, зуд болон байгалийн
гамшгийн үед хорогдсон малын сэг, зэмийг
зайлуулахдаа тухайн өвөлжөөнөөс 500
метрийн зайтай энгэр, өндөрлөг газарт
хаядаг. Ингэснээр байгаль эх өөрөө
цэвэршүүлдэг. Яаж цэвэршүүлдэг вэ гэхээр
тухайн жилийн хур бороо, салхи, шуургандаа
арчигдан алга болдог. Одоо бараг шар
усны үер болбол нөгөө малын сэг, зэмийг
урсгаад л аваад явчихна. Харин өргөн
хүрээг хамарсан халдварт өвчин гарсан
тохиолдолд тусгай устгал, ариутгал
халдваргүйжүүлэлт хийдэг юм.
Хагас боловсруулсан болон бүрэн боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнд зуднаар үхсэн талын мах орсон эсэхийг тодруулахад хүндрэлтэй байдаг аж. Тиймээс тухайн хэрэглэж буй бүтээгдэхүүнийхээ гарал үүсэл, түүхий эд зэргийг сайтар шалгахыг зөвлөж байна. Мөн хувийн жижиг үйлдвэрийн бууз, банш, хиамыг хүнсэндээ аль болох хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.
Т.Дашмаа http://www.niigmiintoli.mn/