-Морь нь давхиад ирэхээр өөрийн эрхгүй самсаа шархирч баярын нулимс унагачихдаг гэв-
Дэлгэсэн торго шиг ногоон талд танан цагаан гэрүүд айлсаж, дэлхийд цуутай хурдан хүлгүүд хүүхдийн гийнгоонд уяа нь эвлэж, айраг үнэртсэн хөдөө талаас эр бор харцага шуранхайлж адууны хийморьтой монголчууд хулсан хусуураа зэхэж Ардын хувьсгалын 88 жилийн ойн их баяр наадамд хурдан хүлгээ сойсон уяачид Хүй долоон худагт гал галаараа буудаллажээ.
Олон жил Хүй долоон худгийн дэнжийг хотойтол наадаж улсын баяр наадамд хурдан хүлгүүд нь айраг, түрүү авсан уяачид унасан хүүхэд, уралдсан хүлгийн шандасыг сорих Цагаан хөтөлд саахалтын зайтай айлсан буужээ. Нийслэлээс үд дундын үед гарсан манай сурвалжлах баг төмөр хүлгээрээ цаг гаруйхан давхиад уяачдын галд очсон юм.
Сумын наадмыг өөрийн эрхгүй санагдуулж байв
Өнгөрсөн жилийн баяр наадмаар одтой сайхан наадаж соёолон, даага нь түрүүлсэн "Макс групп"-ийн ерөнхийлөгч Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатар, Завхан аймгийн харьяат алдарт уяач Д.Содномцог, Архангай аймгийн Хотонт сумын уугуул тод манлай уяач Ц.Аюуш, Ц.Дуламсүрэн, манлай уяач Ц. Батсайхан, Б.Мөнхбат, Д.Одгэрэл нарын гал гарчээ. Энэ жил Хүй долоон худагт ногоо эрт цухуйсан боловч хур бороо багатайгаас болж өнгөрсөн жилийнхээс ч тачирхан ургажээ. Мөн наадмын талбайгаас нүүх ёстой айлууд нүүгээгүй байв.
Дээр дурьдсан уяачдын нэг нь л гэхэд 60-150 хурдан морь сойсон тул уяа дүүрэн морь багшралдаж байв. Хэдийгээр унага нь төдийлөн тарга тэвээрэг авч амжаагүй ч уяачид цөөн хэдэн гүү барьжээ. Нэг галд 20-30 хүн байх бөгөөд морь хөдөлгөх, тарлах, хөлс авах, услах гээд бүгд өдөржин завгүй өнждөг байна. Үүнээс сүүлийн жилүүдэд баяр наадам өргөн дэлгэр болж байгааг эндээс харж болох аж. Гал болгон таваас зургаан гэр, эрээн майхан барьж, улаан халзан гэр дунд нь барьсан байх аж. Мөн машин тэрэг хөлхөлдөх нь сумын наадмыг өөрийн эрхгүй санагдуулж байлаа.
Уяачид олон улсад монгол морь уралдуулах зорилготой
Уяачид жил бүр хурдан морины уралдааны дүрэм алхам бүрээр сайжирч олон улсын дүрэмтэй нийцэхэд ойрхон болж байгааг хэлж байлаа. Өмнөх жилүүдэд хүүхэдгүй барианд орсон морийг нэг ухрааж барьдаг байсныг өөрчилсөн нь сайн хэрэг болж байгаа юм. Учир нь 30 кг жинтэй хүүхэдтэй морь хүүхэдгүй морь хоёрын ялгаа дэндүү их байдаг талаар ярьж байна. Уяачид жил бүрийн баяр наадмаар олон машин, морь дагаж хүндрэл учруулдаг нь төдийлөн арилахгүй байгаад сэтгэл дундуур байдгаа ч нуугаагүй юм. Тэднээс наадмын өглөө хэрхэн догдолдог талаар асуухад ихэнх нь олон жилийн хүч хөдөлмөрөө шингээж уяа сойлгыг нь тааруулж хэдэн сар нойр хагасалж зүтгэсэнийхээ үр дүнг харах гэж байгаа болохоор өөрийн эрхгүй догдолдог. Гэхдээ газар газрын хурдан хүлгүүдтэй уралдаж тоосоо өргөөд барианд ороод ирэхээр өөрийн эрхгүй самсаа шархирч баярын нулимс унагадаг гэв.
Сүүлийн жилүүдэд эрлийз адуу дээгүүр давхиж айраг, түрүү авч байгаад моринд хорхойтой үзэгчид сэтгэл дундуур байдаг. Энэ талаар уяачдын санаа бодлоос хуваалцахад" "Үзэгчид үүнийг төдийлөн сайшаахгүй байгаа боловч нөгөө талаараа хөгжиж байна гэсэн үг юм. Учир нь дэлхийн тэмцээн уралдаанд монгол морьд орох гол нөхцөл бүрдэж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл зөвхөн уяачид хоорондоо хэдэн морио уралдуулах биш олон улсын тэмцээнд уралдуулж монгол морьд түүнд түрүүлэх зорилго өвөртөлж байгаа" гэсэн юм.
Хэдхэн хоногийн дараа хүүхдийн гийнгоо энэ хөндийгөөр шуранхайлна
Одоогоор уяачид нарийн уяандаа ороогүй, эрлийз сунгаа галаараа хийж байгаа. Харин богинын сунгаа өнгөрөөгөөд л ур чадвараа гарган нарийн чимхлүүр уяагаа хийж торгон ирийг нь оруулах ажил эхэлнэ гэв. Хурдан морины уяан дээр очиход нялх ногоо идсэн морьдын хомоол, хөлсний үнэртэй холилдон хамар цоргино үнэртэж байв. Морьдын зарим нь уяан дээрээ холыг харан үүрсэхэд босоогоороо унтсан морьд наадам зүүдлэх мэт намуухан байх аж. Хэдхэн хоногийн дараа эдгээр хүлэг дэлхийн ногоон хөрсийг дөрвөн туурайгаар тамгалж, дээд хөх тэнгэрийг дурдан шаргал тоосоор эмжиж, хөндий талаар хүүхдийн гийнгоо хадааж, хулсан хусуур дүүрэн сувдан хөлс бөмбөрч их төрийн есөн цагаан туг монгол түмний босоо цагаан хийморьтой өглөөн нар шиг мандана.
Э.Хүрэлбаатар