Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсролын яамтай хамтран багш солилцооны хөтөлбөрийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 180 багш энэ хөтөлбөрт хамрагджээ.
Энэ удаа манай улсаас 25 багш хөтөлбөрт хамрагдах бөгөөд тэд өнгөрсөн баасан гаригт батламжаа гардан авлаа. Тодруулбал Ховд, Архангай, Булган, Говь-Сүмбэр, Дундговь, Завхан, Орхон, Төв, Увс аймгаас 10 багш, Улаанбаатар хотоос 15 багш оролцохоор болсон юм.
Манай багш нар БНСУ-ын ерөнхий боловсролын дунд сургуулиудад 3 сар ажиллах хугацаандаа сурган хүмүүжүүлэх арга туршлагаа солонгос багш нартай солилцохын зэрэгцээ БНСУ-ын соёл, хөгжил дэвшилтэй танилцах юм.