ВАШИНГТОН. /ВВС/. Нярай хүүхдийн уураг тархи төрсний дараах гурван сарын дотор маш хурдацтай томорч, насанд хүрсэн хүний тархины талаас илүү хувьтай адил хэмжээтэй болдог болохыг Америкийн эрүүл мэндийн холбооны сэтгүүлд /JAMA/ хэвлэгдсэн судалгаа харууллаа.
Эрэгтэй нярайн уураг тархи эмэгтэйнхээс илүү хурдан өсөж томордог болохыг судлаачид скан хийх дэвшилтэт аргыг ашиглан тогтоожээ.
Ялангуяа, хөдөлгөөнд оролцдог хэсгүүдийнх нь хамгийн хурдан өсөж томордог аж.
Харин ой ухаантай холбоотой хэсгийн уураг тархи арай удаа томордог гэнэ.
Судлаачдын мэдэгдсэнээр, эдгээр мэдээллийг харьцуулан судалснаар зожиг болох /autism/ зэрэг хөгжлийн эмгэгийг эрт үед нь илрүүлэн эмчлэхэд тус болж магадгүй.
Г.Доржханд