УИХ-ын нэгдсэн чуулганаар “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сарын 23-нд өргөн мэдүүлсэн уг тогтоолын төсөлд “Монголын алт” компанийн эзэмшдэг Цагаан суваргын зэсийн ордын 34 хувийг төр эзэмших тухай тусгасан.
Хувь хэмжээ эзэмшсэнээр төрөөс тус ордод 300 гаруй сая долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай тухай өмнө нь танилцуулж байсан. Эдийн засгийн хүндрэлтэй, хөрөнгө оруулалтын гачигдалтай өнөө үед төрөөс ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломжгүй. Энэ асуудлыг яаран шийдвэрлэх шаардлагагүй хэмээн гишүүд Байнгын хорооны хуралдаанаар саналаа хэлж байв.
Цагаан суварга нь Монголын зэсийн гурав дахь том орд бөгөөд Дорноговь аймгийн Мандах сумын нутагт Улаанбаатараас 560 км-ийн зайд оршдог.
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн энэ тогтоолын төслөөр тав хоногийн завсарлага авсныг УИХ-ын дарга З.Энхболд гишүүдэд дуулгаад, завсарлага авах болсон шалтгаанаа гишүүдэд тайлбарлахыг хүслээ.
УИХ-ын гишүүн Г.Уянга бүлгийнхнээ төлөөлж, “Монголын төрийг басамжилсан өнгө аястай хачирхалтай төсөл оруулж ирсэн. Манай бүлгийнхэн энэ төслийг Ашигт малтмалын тухай хуулийг баталсны дараа бодлогын хувьд уялдуулан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байр сууриа нэгтгэсэн.
Номтойбаяр аа, миний дүү Цагаан суваргын ордын баялгийг чи ганцаараа идээд барахгүй ээ, аавтайгаа идээд ч барахгүй. Энэ стратегийн ордоос монголчууд бүгдээрээ хувь хишиг хүртэх ёстой юм. Бид ард түмэндээ шударга хандах ёстой. Энэ бол стратегийн орд. Тиймээс маш сайн жишиг болох гэрээ байгуулбал дараагийн ордыг зөв ашиглахад тустай” гэлээ.
Уг тогтоолын төслийг гишүүдийн олонхийн саналаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.
Зэс молибдений Цагаад суварга ордод “Монголын алт” компани баяжуулах үйлдвэр барьж байгаа. Энэ нь Монголын зэсийн гурав дахь том орд бөгөөд Дорноговь аймгийн Мандах сумын нутагт Улаанбаатараас 560 км-ийн зайд оршдог аж.
Жилд 14.6 сая тонн зэсийн баяжмал олборлох хүчин чадалтай энэ үйлдвэрээ тэд 2015 оны нэгдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тус компанийнхан үйлдвэрт шаардагдах эрчим хүчний тоног төхөөрөмжийг дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг ABB группээс авах гэрээ байгуулсан тухай гаднын цахим хуудсанд мэдээлсэн байдаг.