Өнгөрсөн сарын 31-нд Монгол Улсад аялж байгаад бусдад эд зүйлээ дээрэмдүүлэн, улмаар амиа алдсан Их Британийн иргэн Стив Нешийн хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хэвлэл мэдээллийн төвийн дарга хошууч Б.Баатархүү "Архангай аймагт Их Британийн иргэн Стив Нэш амиа алдсан гэсэн мэдээлэл 2016 оны есдүгээр сарын 1-нд ирсэн. Үүний дагуу Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ажлын хэсэг гарч хэргийн газар мөрдөн байцаалт шалгалтын ажил явуулж байгаа. Энэ хэрэгт холбогдуулан хоёр хүнийг сэжигтнээр татан шалгаж байна" гэв.
Параглайдын тамирчин, 53 настай тэрээр Монгол Улсад арван жилийн өмнө найзын хамт ирж, уулын шүхрээр аялахаар төлөвлөж байсан боловч цаг агаарын таагүй нөхцөлийн улмаас нутаг буцаж байсан бөгөөд энэ жил зорилгоо биелүүлэхээр дахин ирсэн аж.
Аялагчид Завхан, Архангайн нутгаар 400 гаруй километр замыг явган алхаж, шүхрээр ниссээр туулах зорилготой байжээ.
Харамсалтай нь хамт явсан найз нь хэд хэдэн удаа хүчтэй газардсаны улмаас нурууных нь өвчин сэдэрч, аяллаа цааш үргэлжлүүлэх аргагүй болсноор Стив ганцаар цааш явсан байна. Ингээд ганцаар явж байгаад бусдад дээрэмдүүлэн, амиа алджээ.
Дээрэмчид түүний бичиг баримт, хэтэвчийг авч, харин үүргэвч, шүхэр зэргийг нь орхисон байна.