Японы “Зүрх хамгаалах төсөл” төрийн бус байгууллага сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж, зүрхний катетер эмчилгээг 536 хүүхдэд хийжээ.
Тэд Япон, Монгол сайхан сэтгэлт хүмүүс, байгууллагын хандив, дэмжлэгээр төрөлхийн зүрхний гажиг өвчнийг оношлохоос гадна эмчилгээ хийдэг бөгөөд 21 аймгийн хэмжээнд нийт 5278 хүүхдэд оношлогоо хийжээ.
Уг сайн дурын үйл ажиллагаанд нийт 382 эмч, сувилагч, орчуулагч, сайн дурын гишүүд ажиллаж байна. Тэд хувийн зардлаараа Монголд ирдэг. Япон эмч нар жилдээ хоёр удаа Монголд ирдэг бөгөөд эхний удаад оношлогоо хийж, эмчилгээнд хамрагдах ёстой хүүхдүүдийг сонгон дараагийн удаад эмчилгээгээ хийдэг аж.
Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд энэ төрлийн өвчлөл ихтэй Ховд аймаг дахь Баруун бүсийн оношлогооны төвд 119 хүүхдэд үнэ төлбөргүй үзлэг хийжээ.
Харин энэ сарын 1-4-ний өдрүүдэд Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд сонгогдсон 20 хүүхдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийх юм.
Эмчилгээний зардал тухайн хүүхдийн өвчний байдлаас хамаарч өөр байдаг бөгөөд дунджаар нэг хүүхдийн 1300 ам.доллар орчим өртөгтэй байдаг аж.
Түүнээс гадна өнгөрсөн хугацаанд аймгуудад 15 түргэн тусламжийн машиныг ч олгожээ.
“Зүрх хамгаалах төсөл” 2009 онд Япон улсад үүсгэн байгуулагдсан бөгөөд олон улсын хүмүүнлэгийн эрүүл мэндийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг төрийн бус байгууллага юм.
Цаашид ч тэд энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, Монголд энэ төрлийн мэс заслыг хөгжүүлэх, эмч нарыг чадвахжуулахаар Японы эмч, мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зүрх судасны эмч нарыг сургаж байна.