Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөр, Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо хамтран ирэх аравдугаар сарын 11, 12-нд Шангри-Ла зочид буудалд энэ жилийн Герман-Монголын бизнес өдрүүдийг „Made in Germany“ зохион байгуулах байна.
Герман-Монголын бизнесийн өдрүүд зургаа дахь жилдээ болох бөгөөд тус арга хэмжээний зорилго нь хоёр талт хамтын ажиллагааг дэмжихийн зэрэгцээ Герман болон Монгол хоёр орны хооронд технологи, ноу-хауг дамжуулах гэж зохион байгуулагчид онцолж байна.
Үзэсгэлэнд 50 гаруй Герман, Монголын компаниуд оролцон хамгийн сүүлийн үеийн технологи, орчин үеийн удирдлагын аргуудын тухай мэдээлэл хүргэж, өөрийн түншүүдтэйгээ туршлагаа солилцох юм.
„Made in Germany“ арга хэмжээний нээлтийн ёслолд Монгол Улсын Үндэсний Хөгжлийн Газрын дарга Б.Баярсайхан, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Дуппел болон бусад төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцоно.