Есдүгээр сарын 27-н буюу өчигдөр сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 2 хүүхэд зам тээврийн осолд өртжээ.
Сонгинохайрхан дүүрэг, Хөрс худалдааны төвийн зүүн замд Succeed маркийн авто машины жолооч явган зорчигч 7 настай эмэгтэй мөргөж гэмтээсэн байна. Мөн Баянгол дүүрэг, Улаанбаатар паласын зүүн замд Landcruiser маркийн авто машины жолооч Б явган зорчигч 32 настай эмэгтэй Ч, тэргэнд сууж явсан нэг настай эрэгтэй Т нарыг мөргөж гэмтээжээ.
Замын цагдаагийн газарт өчигдөр нийт 333 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 260 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдэж, 12 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан болохыг Замын цагдаагийн газраас мэдээллээ.