“Исламын улс” алан хядах бүлэглэл Сири улстай хил залгаа байрладаг Туркийн зүүн өмнөд бүс нутгийн Килис хот руу хэд хэдэн удаа пуужингийн цохилт өгсөн хэмээн Hurriyet сонин мэдээллээ.
Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан талаар Килис хотын захирагч Хасан Кара мэдээллээ.
Түүнчлэн халдлагад өртсөн бүс нутгийг Туркийн цагдаагийнхан бүсэлж, шархадсан хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж байгаа аж.
Туркийн зэвсэгт хүчин “Исламын улс”-ын хоргодох байрууд байрладаг Сирийн нутаг дэвсгэр рүү хариу цохилт өгсөн байна.
Эх сурвалж: Hurriyet