АСЕМ-ын дээд түвшний уулзалт болон түүний дагалдах хурлуудын зохион байгуулалтад сайн дураар ажиллахаар бүртгүүлсэн 1500 орчим оюутан, залуусыг мэргэшүүлэх сургалтад хамруулж эхлээд байна.
Сургалтын явц болон сайн дурынхны штаб хэрхэн ажиллаж байгаа талаар АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны сайн дурынхны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Энхтуяа, Н.Оргилсайхан, Сайн дурынхны штабын удирдагч Д.Мөнхтулга нар мэдээлэл өглөө.
Улсын болон хувийн хэвшлийн 20 гаруй их дээд сургууль, хүүхдийн байгууллагууд, ротари клубуудын төлөөллүүдээс бүрдсэн сайн дурын ажилтнуудыг Их эзэн Чингис хааны үеийн цэргийн систем болох 10-т, 50-тын зохион байгуулалтад оруулж, тус бүрд нь ахлагч томилон үндсэн болон чиглүүлэх дөрвөн төрлийн сургалтад хамруулж байна.
Сайн дурын ажилтнуудыг АСЕМ-ын ажлын хэсгүүдээс ирүүлсэн захиалгийн дагуу мэргэшүүлж байгаа бөгөөд үйлчилгээний салбарт, тэр дундаа “АСЕМ Вилла” хотхонд ажиллах 108 сайн дурын ажилтан л гэхэд долоон одтой зочид буудалд ажиллах хэмжээний үйлчилгээний туршлага, харилцааны мэдлэг хуримтлуулах аж.
Сайн дурын ажилд оролцуулснаар ямар нэг цалин хөлс олгохгүй ч хүн бүрт өврийн дэвтэр нээж, хийсэн ажлыг нь тэмдэглэн баталгаажуулж өгөх юм. Энэ нь цаашдаа тухайн оюутанд мэргэжлээрээ ажилд орох, олон улсын арга хэмжээнд оролцох зэрэгт үзүүлэлт болно гэж үзэж байна. Үүнийг үндэслэн сургуулийн захиргаанаас кредит цагаар тооцох гэх мэт урамшууллын хөшүүрэг ч байж болох аж.
Манай улсад сайн дурынхны хөдөлгөөн үүсээд 25 жил болж байгаа бөгөөд АСЕМ-ын дараа олон улсын арга хэмжээ зохион байгуулах туршлага бүхий анхны сайн дурын томоохон баг бий болж үлдэх нь хамгийн том ололт гэж мэргэжилтнүүд онцоллоо.