Авдар урлаач, судлаач Н.Батхуягийн 3000 авдартай урлангаас энэ удаагийн булангаа бэлтгэлээ. Тэрээр 20 гаруй жил авдар урлаж, цуглуулж байна. Эрт үеэс улбаатай бурханы авдарыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилго өвөртөлжээ.
Н.Батхуяг “Хүмүүс авдарыг хөдөөний айлд байх ёстой гэж боддог. Гэтэл авдартай айлын буян хишиг нь арвиждаг хэмээн өвөг дээдэс маань эдэлж хэрэглэж иржээ. Мөн авдарын үүх түүхийг судлахад Монголоос гаралтай гэдгийг олон эх сурвалж харуулж байна. Нэр нь “Ав” түүний дараа “дар” гэсэн утгыг агуулдаг” гэж байв.
Одоо түүнд арслантай авдар, эвтэй дөрвөн амьтан, үндэсний хээ угалзтай гээд өөрийн гэсэн утга учиртай 3000 гаруй авдар бий. Арслантай авдар нь сүр хүчийг, эвтэй дөрвөн амьтан нь эв нэгдлийг, үндэсний хээ угалз нь төгсөшгүй дуусашгүй үргэлжлэхийг бэлгэддэг байна.
Мөн айлд нэг авдар байдаггүй гэнэ. Заавал хосоороо байж мууг сайнаар зовлонг жаргалаар халхалдаг хэмээн М.Батхуяг ярьж байв. Түүний бүтээлд 15 см-ээс 1,2 метр урттай авдар байна.
Тэрээр “Хүмүүс хятадаас зоосон мөнгө, мөнгөний мод их оруулж ирэх юм. Үндэсний өв уламжлалаа бодоод авдараар автомашинаа ч гоёх боломжтой болсон.
Би авдар цуглуулахын зэрэгцээ жижиг сувинерууд урладаг. Өнгөрсөн жил 3000 ширхэг жижиг авдаг хийж үнэгүй тараасан” гэж байв.
Энэ жил тэрээр “Бурханы авдарт буян хишиг дуудах” нэртэй үйл ажиллагаа зохион байгуулж 5000 авдар үнэгүй тараахаар болжээ. Ажлаа хобби болгож, хоббигоо нийгэмд тустай үйл хэрэг болгож яваа нэгэн эрхмийн арвин баялаг цуглуулгатай танилцахад ийм байна.
Т.Батсайхан