Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2016-2017 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг
- баг бүрийн бэлчээрийн ургац,
- малын тоо,
- бэлчээрийн талбайн хэмжээ,
- бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолжээ.
Зуншлагын байдал энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд хэвийн, 35 орчим хувьд гандуу, 5 хүрэхгүй хувьд гантай байв. Энэ зун ихэнх нутгаар зуншлага хэвийн байсан байна. Долдугаар сарын сүүлчээс эхлэн говийн нутгийн зүүн хэсэг болон зүүн зүгийн нутгаар гандуу байдалтай байна.
Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргахад:
60 хувь нь бэлчээрийн нөөцтэй
20 хувь нь бэлчээр хүрэлцээтэй
10 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн
5 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн
5 хувь нь даац олон дахин хэтэрсэн байна.
Эндээс харахад нутгийн 80 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой. Харин нутгийн 20 гаруй хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн боломж муу байна. Өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарах, зохицуулах шаардлагатай болжээ.
Аймгаар нь авч үзвэл Увс, Баян-Өлгий, Ховд, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дундговийн аймгуудын зарим сумдын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн. Иймд мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна.
Даац их хэмжээгээр хэтэрсэн нутагт Баян-Өлгийн Өлгий, Ногооннуур, Толбо, Цэнгэл, Сагсай, Увсын Тэс, Наранбулаг, Тариалан, Малчин, Завхан, Ховдын Дөргөн, Мянгад, Зэрэг Ховд, Чандмань, Дарви, Манхан, Буянт, Говь-Алтайн Дарви, Баянхонгорын Жинст, Архангайн Өлзийт, Өгийнуур, Төвшрүүлэх, Хотонт, Хайрхан, Хашаат, Өвөрхангайн Сант, Баянгол, Гучин-Ус, Булганы Сайхан, Орхон, Дашинчилэн, Баяннуур, Рашаант, Гурванбулаг, Төвийн Өндөрширээт, Эрдэнэсант, Баянхангай, Хэнтийн Дадал, Өмнөдэлгэр, Сүхбаатарын Уулбаян, Сүхбаатар, Мөнххаан, Говьсүмбэрийн Сүмбэр, Дундговийн Адаацаг, Дорноговийн Иххэт, Өмнөговийн Даланзадгад сумдын зарим баг орж байна.
Аймаг, сум, багийн нутагт хэдэн толгой мал отроор орж, өвөлжих бололцоотой болон хэдий хэмжээний мал отроор гарах шаардлагатай, хэдэн толгой мал даацаас хэтэрч байгааг аймаг, сум, баг бүрээр хүснэгтээр гаргасан хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.