Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах Ахмадуудын асрамжийн газарт “Нано Интернэйшнл” компанийнхан энэ тавдугаар сарын 25-ны өдөр очсон юм. Асрамжийн газрын хүний нөөцийн менежертэй холбогдон урьдчилсан мэдээлэл авсан учраас тэнд байгаа 125 ахмадад зориулан бэлэг бэлтгэжээ.
Тус компанийн хамт олон өндөр настнуудад очиж байгаа учраас цагаан сүүний дээж барихаас гадна өөрийн компанийн Монголд оруулж ирдэг бүтээгдэхүүнүүдээсээ авч очсон байна. Тэд “Corega” хиймэл шүд цэвэрлэгч, “Seni” брэндийн асаргааны живх, дэвсгэр, шампунь болон арьс нөхөн сэргээх бүтээгдэхүүнүүдийг зориулан авч очжээ.
Асран хамгаалах хүмүүс байхгүй, үр хүүхдүүдээсээ хол, нүдэнд нь гунигийн сүүдэр буусан хөгшид өдөр тутмын хэрэгцээндээ нийцсэн бэлэг аваад тун их баярлаж байгаагаа тэдэнд илэрхийлжээ.
“Урт наслаарай”, “Буян нь дэлгэрэг”, “Яасан ачлалтай хүүхдүүд вэ” гэж баярласан сэтгэлээ илэрхийлж байсан тэд дараа дахин ирэхийг уриад үлдсэн байна.
Насны бөгсөнд улсын асрамжинд байгаа ахмад буурлуудаа хэсэг боловч магнай тэнийлгэж, хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийг нь бэлэглэсэн “Нано Интернэйшнл” компанийн хамт олондоо олон зуун уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлж байна.
Seni брэндийн хамт олонтой холбогдох утас 9401-5056