Монгол Улсын Зэвсэгт хүчин, Катар Улсын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Шийдэмгий шийдвэр-2016” хоёр талын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт энэ сарын 28-наас манай улсад эхлэх гэж байна.
Хагас сар үргэлжлэх энэхүү хоёр орны Зэвсэгт хүчний хамтарсан сургуульд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн цэргийн алба хаагчид үндсэн бүрэлдэхүүнээр оролцохоор бэлтгэл ажлыг хангаж байна. Катар Улсын Зэвсэгт хүчнээс 160 цэргийн алба хаагчид оролцох юм.
Сургалтын бэлтгэл ажлын хүрээнд ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг нарын албаныхан Катар Улсын бригадын генерал Мохд Хассаныг хүлээн авч уулзсан байна.