Өрөөндөө цэцэггүй айл, албан байгууллага үгүй болж, ногоон байгууламжийн үнэ цэнэ улам нэмэгдэж байна. Үүний хэрээр тасалгааны цэцгийн төрөл зүйл ч олширч, арчилгааны талаар олон шинэ асуулт гарч ирдэг. Энэ талаар МУИС-ийн Ургамал судлалын тэнхимийн багш Б.Оюунцэцэгийн зөвлөгөөг хүргэж байна.
НЭГ САВАНД ОЛОН УРГАМАЛ ТАРЬЖ БОЛОХ УУ
-Болно. Гэхдээ гэрэл, дулаан, усалгаа, арчилгаа гээд ижил нөхцөлд ургадаг ургамлуудыг сонгох хэрэгтэй. Жишээ нь гэрэл их шаарддаг, ус бага хэрэглэдэг кактус болон суккулент ургамлуудыг нэг саванд тарьж болно. Мөн навчаараа гоёдог ойм, башгана, сингониум зэрэг гэрэлтэй орчин, байнгын усалгаа шаарддаг ургамлуудыг нэг саванд тарьсан байх нь үзэмжтэй харагддаг. Гэхдээ жижиг саванд олон ургамал хамт тарьж болохгүй.
УРГАМЛЫН ҮНДСИЙГ ТАСДАЖ БОЛОХГҮЙ
Хэрвээ үндэс нь ёроолоосоо ил гарч байвал түүнийг тасдаж болохгүй. Илүү том саванд шилжүүлэн суулгана. Үүний тулд хөрсийг нь сайн чийглэж, үндсийг гэмтээхгүйгээр ургамлын савнаас хөрстэй нь гаргана. Хэрэв савнаас үндсийг гаргах боломжгүй бол шавран савтай бол хагалж, пластик савтай бол ёроолыг зүсэж гаргана. Дараа нь хатсан, хүрэнтсэн, зөөлөрсөн үндсийг нь тайрч хаяад ургамлаа шинэ хөрсөнд тарина.
ДАВХАР ЁРООЛТОЙ САВАНД ТАРЬСАН УРГАМЛЫГ ХЭРХЭН УСЛАХ ВЭ
Хэрвээ та ийм саванд ургамлаа тарьсан бол хөрсний дээд гадаргуугаас биш, харин савны ус нөөцлөх давхар ёроолд ус хийж услана. Давхар ёроолын ус дууссанаас хойш 10 хоноод усыг нь нэмнэ. Хөрсний гадаргуу давсжсан үед сард нэг удаа ургамлыг дээрээс нь усална.
ЦЭЦГИЙН САВНЫ ЁРООЛ ЗААВАЛ НҮХТЭЙ БАЙХ УУ
-Савны ёроол дахь нүхээр илүүдэл ус гадагшилдаг тул нүхтэй байх шаардлагатай. Нүхгүй саванд ус хуримтлагдсанаас болж үндэс ялзрах, улмаар үхэх аюултай. Хэрвээ цэцгийн сав нүхгүй бол цахилгаан өрмөөр нэг см голчтой нэлээд хэдэн нүх гаргаарай.
ЦЭЦЭГЛЭСЭН ҮЕД УРГАМЛЫГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЖ БОЛОХ УУ
-Болохгүй. Цэцэглэлтэд муугаар нөлөөлж цэцэг болон бундуухай унана. Мөн шинэ хөрсөндөө дасах гэж хэдэн долоо хоног болно. Цэцэглэлт бол ургамлын хамгийн сайхан үе бөгөөд дахин цэцэглэх хүртэл нэлээд хугацаа орно. Цэцэглэлт дууссаны дараа шилжүүлэн суулгана.
Т.Сайхан