Амазоныг үүсгэн байгуулагч Жефф Безос тун өвөрмөц хүүхэд байжээ. Ээж нь өсвөр насандаа түүнийг төрүүлж, дөрвөн настайд нь Куба залуутай суусан учраас зуныг эмээ, өвөөтэйгөө хамт өнгөрүүлдэг байсан гэнэ. Энэ үед өвөө нь түүнд хэрхэн эд юмсыг засаж, янзлахаас эхлээд өвчтэй үнээг асрах хүртэл бүхий л зүйлийг зааж өгчээ.
“Хүү минь чи нэг л өдөр эелдэг байх нь ухаантай байхаас ч хэцүү гэдгийг ойлгох болно” хэмээн тайлбарлаж өгчээ.
Өвөөгийнх нь сургасан бүхэн өнөөдөр ч түүнд хэрэг болдог тухай тэрээр өгүүлдэг бөгөөд 1974 онд болсон нэг үйл явдал бүр ч ихээр амьдралд нь нөлөөлж байсан гэдэг. Тухайн үед Безос дөнгөж 10 настай байсан юм.
Тэрээр саяхан Аксел Спрингер компанийн гүйцэтгэх захиралтай ярилцах үеэрээ “Яг тэр үед тамхины эсрэг сурталчилгаа хаа сайгүй л явдаг байсан юм. Харин нэг сурталчилгаанд тамхи сорох бүрт хүний амьдралын хэдэн минут үрэгдэж байдаг тухай дурдсан байсан. Хоёр минут гэж байсан санагдаж байна” гэжээ.
Эмээ нь архаг тамхичин байсан болохыг сайн мэддэг байсан учраас Безос өвөө, эмээтэйгээ хамт машинд явж байхдаа тоо бодсон аж. Безос “Би машины ард суугаад эмээ маань амьдралынхаа хэдэн минутыг тамхиар сольсон болохыг 10 настай тархиндаа бодож байлаа. Их л ухаантай байсан байж таарна. Ингээд үржүүлэх үйлдлээ хийж дуусаад эмээдээ амьдралынхаа тэдэн жилийг тамхиар сольсон болохыг нь хэлсэн. Харин үүнийг сонсоод эмээ шууд л уйлж эхэлсэн” гэжээ.
Ийм зүйл болно гэж бодоогүй байсан учраас бяцхан Безос ч гайхаж хоцорсон аж. Өвөө нь үүний дараа шууд машинаа зогсоож, Безосыг буулгахад өөрт нь уурлах нь гэж бодсон гэдэг. Харин өвөө нь түүнтэй хоёулханаа ярилцахын тулд машинаас буусан бөгөөд “Хүү минь чи нэг л өдөр эелдэг байх нь ухаантай байхаас ч хэцүү гэдгийг ойлгох болно” хэмээн тайлбарлаж өгчээ.
Энэ түүхийг Безос одоо ч гэсэн марталгүй компаниа удирдах гол зарчмаа болгодог болсон аж. Гэхдээ Амазон компани үйлчлүүлэгч нартаа төгс үйлчилдэг болохоос ажилтнууддаа мөн л хатуу ханддаг тухай олон мэдээлэл бий.
Ажлаа амжуулж чадахгүй гэдгээс эмээсэндээ ажилтнууд нь ариун цэврийн өрөө орохгүй бүтэн өдөржин болдог байсан тухай хэд хэдэн ажилтнууд олон нийтэд дэлгэж байжээ. Харин Безос саяхан “Хэрвээ ам дамжсан яриа болон бидэнд байгаа мэдээлэл хоорондоо зөрж байвал, ам дамжсан яриа нь үнэний ортой байх магадлал өндөр байдаг гэдгийг би ойлгосон. Магадгүй бидний ажилтнуудынхаа ажлыг дүгнэх арга барил буруу байсан байх” гэсэн юм.