-Бидний цөөхөн Монголчууд-
Өмнөговь аймгийн Манлай сум. Монгол Улсын хурц арслан Г.Дэмүүл агсаны төрсөн нутаг. Манлайчууд төдийгүй говь нутгийн хайртай бөх эр бяртай хүчирхэг нэгэн байжээ. Ижий цэнхэр говийнхоо магнайд төрж өссөн
Их монгол наадамдаа гуншин цолоо дуудуулсан
Говь нутгийнхаа итгэлийг уужим сэтгэлдээ тээсэн
Голын ногоон цэнгэлдэхэд Туулыг цалгитал барилдсан
Говь нутагтаа сүслэн хайрлагдсан
Гомбо-Аюушийн Дэмүүл арслан
Гуншин алдар нь Монголдоо цуутай
Гурван говийн алдартай бөхөө... гээд Манлайчууд сайхан дуу гаргажээ Үг: Д.Лхагважаргал, Ая:Д.Буянравжих
Манлай сум дан ганц бөх бус хурдан мориороо алдартай. Шанхын хурдан хүлгүүдийн шандасыг гайхуулж явсан Манлай сумын хүлэг шинжээч, хурд ирлээч, нутгийн зон олондоо зуун дамжин хүндлэгдэж ирсэн их уяач Ц.Занданбал гэж малд нүдтэй, хурд таньдаг мундаг хүн байж. Мөн энэ нутгийн түмний хайртай хүн бол монгол улсын Ардын баатар партизан Дамирангийн Нанзад юм. Эр бяртай бөхчүүд, эрдэнэт хурдан хүлгүүд, цагийг эзэлсэн баатруудаараа Манлай сумын хэн боловч хэлж ярьж бахархан хүндэлдэг.
94 жилийн түүхтэй Өмнөговь аймгийн хамгийн зүүн захад орших тус сум аймагтаа адуугаараа 16 жил тэргүүлж байгаа, түмэн адуутай сум бөгөөд 2277 хүн амтай. Бүтээн байгуулалт их хийгдэж байгаа нь сайшаалтай. Тухайлбал: Оюутолгойн хөрөнгө оруулалтаар суманд битгий хэл аймагт байхгүй спорт цогцолбор баригджээ. Тэр чинээгээрээ сургуулийн сурагчид нь спортын бүх чиглэлээр амжилт гаргаж аймаг улсын чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцдог юм байна. Спорт цогцолбортой болсоноор хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж багш сурагчид нь тохь тухтай орчинд ажиллаж байгаадаа сэтгэл өндөр байлаа.
Дан ганц спорт цогцолбор бус шинэхэн сургууль, цэцэрлэг, уурын зуух, цаг уурын өртөө гээд бүгд л шинэхэн. Удахгүй тамгын газар нь шинээр баригдана гэнэ. Цөөхөн хүн амтай ч хөгжлөөрөө бусад сумаас ялгарч байлаа.
Биднийг явах өдрийн урд өдөр сонин бөгөөд сонирхолтой үйл явдал болсон юм. Өглөө эрт босоход шөнөжин шуурч хоносон учир цонх битүү цасаар хучигдсан байлаа. Тэр өдөр говь нутгийн ааш аягийг утгаар нь мэдрэх шиг. Намуун тогтуун байснаа гэнэт шуурна, салхилна. Бороо орж байснаа цас болон хувирна. Яг л нэг тийм үзэгдэл Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт боллоо. Сумаас 7, 8 км яваад утаа суунаглаж байв. Тэгсэн Манлай сум Далай багийн нутагт айлын бууц шатаж байлаа. Манайхан унтрааж байгаад сумынханд хэл хүргэв. Тэд ч айлын эзэд ч ирлээ. Анх удаа л айлын бууц шатаж байхыг харлаа. Азаар айл байхгүйд олзуурхав. Ингээд бороо ч орлоо. Бид цааш явлаа.
Өeхий багийн нутагт Могойт ууланд чулууны завсар жижиг загасны зураг харсан. Мөн Адууны хийморийн сүлд овоо болох Залаа хайрхан харлаа. Ингээд цас ч орж эхлэв. Байгалийн тогтоц гэж өвөрмөц бөгөөд үзэсгэлэнтэй. Ийм л нэг өдөр зам зуур цэвэрхэн нэгэн айлд гэрийн эзэгтэйн хийж өгсөн УНД буюу борцтой будаатай цайгаа уугаад сумын зүг явлаа. Хамт түүх домгоо ярьж явсан СТЭ Д.Отгонбат ах болон жолооч Б.Адъяадорж ахдаа баярлалаа.
Манлай сумын Эрүүл Мэндийн Төвд гэр бүлээрээ ажиллаж буй хосууд. Эмчлэгч их эмч Д.Анхмаа нь Сүхбаатар аймгийн Онгон сумын бүсгүй. Говь нутгийн залууг ханиараа сонгож. Тус ЭМТ.ийн дарга түүний хань С.Шинэсар сумынхаа 2577 хүн амын эрүүл энхийн манаанд хайртай хань 14 эмч ажилтантай хоёргүй сэтгэлээр ажиллаж явна.
Манлай сумынхан үеийн үед үр хойчдоо үлгэрлэх сайхан бүхнийг нутагтаа цогцлоохын тулд хүн ард нь өсөж төрсөн нутаг орныхоо үүх түүхийг ярьж ирээдүйд их бүтээн байгуулалтын эзэд байхын тулд хүүхэд хөгшидгүй хөдөлмөрлөн зүтгэж буйг харах бидний хувьд сайхан байлаа.