Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар ХНХЯ, БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэ аяны хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн X-XII дугаар ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох, мэргэжлээ зөв сонгохын ач холбогдлын талаар лекц уншиж байгаа аж.
Өнөөдрийн лекц Тусгаар тогтнолын ордны Их танхимд болох бөгөөд 17-р сургууль- 274, 72-р сургууль – 226, 49-р сургууль – 171, Тоолол сургууль -41 нийт 712 сурагч оролцох юм.
Лекц 13.00 цагт Тусгаар тогтнолын ордны Их танхимд болно. “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аян тавдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ.